• Дотоод мэдээ
  • Олон улсын санхүүгийн корпорац Монгол Улсыг хариуцсан шинэ захирлаа томилло

Олон улсын санхүүгийн корпорац Монгол Улсыг хариуцсан шинэ захирлаа томилло

2021/08/27

Олон улсын санхүүгийн корпорац Монгол Улсыг хариуцсан шинэ захирлаа томиллоо

Олон улсын санхүүгийн корпорац нь өнгөрсөн санхүүгийн жилд иргэд, бизнес эрхлэгчид, улс орнуудыг хямралд тэсвэртэй болгох зорилгоор Зүүн Ази, Номхон далайн орнууд дахь уур амьсгалын өөрчлөлт болон КОВИД-19-ын давхар хямралыг шийдвэрлэх арга хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн.

Монгол Улс, ОУСК-аас сүүлийн таван жилд хамгийн их санхүүжилт хүлээн авсан орон бөгөөд тус корпорацийн хувьд анхаарлаа хандуулах гол улсын нэг хэвээр байx юм.

2021 оны санхүүгийн жил дэлхий даяар тархсан цар тахлаас үүдэлтэй гэнэтийн сорилтууд ихтэй байсан ч ОУСК өөрийн эх үүсвэрийн 2.8 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилт болон бусад хөрөнгө оруулагчдын 956 сая ам.долларын хамтарсан эх үүсвэрээс бүрдсэн нийт 3.8 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус бүс нутагт хуваарилсан нь түүхэндээ байгаагүй үзүүлэлт байв. Үүнээс гадна ОУСК нь худалдааны эргэлтийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум ам.долларын богино хугацааны санхүүжилт олгосон байна. Мөн 12-р сард ОУСК-аас Монголын томоохон ажил олгогчдын нэг болох M-Си-Эс группт, ажлын байраа хадгалах, мянга, мянган гүйцэтгэгч болон нийлүүлэгч жижиг, дунд компаниудаа хамгаалахад нь зориулж 130 сая ам.долларын санхүүжилт олгосон.

skip-share

Бүс нутгийн хэмжээнд нийтдээ 744 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт авсан төслүүдийн 26 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, далай дахь хуванцар хаягдлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

ОУСК-аас Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт, КОВИД-19-ийн халдварын эсрэг хариу арга хэмжээ болгон 1.9 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Хөгжиж буй орнуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдлыг бууруулахад чиглэсэн нийт 4 тэрбум ам.долларын төсөвтэй, ОУСК-ийн Дэлхийн Эрүүл Мэндийн Платформоос анхны санхүүжилтээ хийсний зэрэгцээ 3 тэрбум ам.долларыг тус бүсийн бичил, жижиг, дунд үйлдвэрт (БЖДҮ) үйлчилдэг санхүүгийн байгууллагуудыг дэмжихээр хуваарилсан байна. Цар тахлын нөлөөнд илүүтэй өртөж буй БЖДҮ-үүд нь ЗАНДБ-ийн бизнес эрхлэгчдийн дийлэнхийг бүрдүүлдэг бөгөөд тус бүс нутгийн хамгийн том ажил олгогч юм. ОУСК нь Транскапитал ББСБ-тай хамтран ирэх гурван жилийн хугацаанд 15,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид, бичил болон хөдөө орон нутгийн бизнесүүдийг дэмжихээр ажиллаж байна.

Бүс нутгийн хэмжээнд нийтдээ 744 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт авсан төслүүдийн 26 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, далай дахь хуванцар хаягдлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. ЗАНДБ-ийн орнууд нь дэлхийн ДНБ-ий 30 хувь, бүх хүн амын 30 хувийг бүрдүүлдэг хэдий ч дэлхийн хүлэмжийн хийн 60 хувийг ялгаруулахаас гадна далайд хамгийн их хуванцар хаядаг байна.

ОУСК жилийн эцсийн тайлангаа танилцуулах явцдаа Ким-Си Лимийг ЗАНДБ-ийг хариуцсан шинэ захирлаар томилсноо мэдэгдсэн бөгөөд Малайз улсын иргэн Лим нь тус бүс нутаг дахь ОУСК-ийн стратегийн хэрэгжилтийг хянаж, 18 орныг хамарсан хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг удирдаx юм.

Дэлхий даяар цар тахлын сөрөг нөлөөнд өртөж байгаа энэ үед ОУСК нь ЗАНДБ-ийн орнуудад олонд хүртээмжтэй, тэсвэртэй, ногоон бизнесийн сэргэлтийг дэмжихэд хувийн хэвшилийг гол хөшүүрэг болгож үргэлжүүлэн ажиллана гэж Лим хэлэв. Тэрээр “Дэлхийн Банк Группийн Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан энэхүү бүс нутагт шинээр ажлын байр бий болгож, хамтын хөгжил цэцэглэлтэнд хүрэхийн тулд уур амьсгалын ухаалаг төлөвлөгөөтэй ажиллах нь зайлшгүй чухал гэдгийг дурдаад сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон, цэнхэр бонд, ухаалаг хотыг нэн тэргүүнд анхаарсан илүү сайн бүтээн байгуулалт хийх нь бүс нутгийг хямралаас гаргахад түлхэц өгөх цорын ганц арга зам юм” хэмээв.

ОУСК өнгөрсөн санхүүгийн жилд бүс нутгийн цаг уурын өөрчлөлтийг яаралтай шийдвэрлэх хэрэгцээний дагуу хэд хэдэн онцлох хэлцэлүүд хийж, анхны цэнхэр бондод хөрөнгө оруулсан. Нэмж дурдахад, тус байгууллага нь цэнхэр санхүүжилтийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхдагчын үүрэг гүйцэтгэн, "цэнхэр" болох хүсэлтэй компаниудад зориулж зааварчилгаа гаргасан.

ОУСК нь

  • ПЕТ (хуванцар) савыг дахин боловсруулах төслүүдийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн том ПЕТ давирхай үйлдвэрлэгч Indorama Ventures компанид 300 сая ам.долларын цэнхэр зээл,
  • Тайландын үйлчилгээний салбарын хамгийн гол тоглогч болох Asset World корпорацид ногоон байгууламжийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх, одоо ажиллаж байгаа зочид буудлуудынхаа карбонатыг цэвэршүүлэхэд зориулж 143 сая ам.доллар хүртэлх ногоон зээл,
  • мөн Вьетнам дахь Thuan Binh Wind Power Хувьцаат компанийн 54.2МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын хоёр төслийг хөгжүүлэхэд дэмжлэг болгож 57 сая ам.долларын санхүүжилтийн багцыг тус тус шийдвэрлэж өгсөн болно.

“Цар тахлаас үүдэлтэй бэрхшээлийг үл харгалзан ОУСК нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын сэргэлтийг хурдасгах үүднээс хувийн хэвшилд тулгуурлаж дэд бүтцийн урт хугацааны хөрөнгө оруулалт босгох, ногоон, цэнхэр, нийгмийн болон тогтвортой санхүүжилт олгох, хил дамнасан хөрөнгө оруулалтыг татах, инновацид суурилсан санхүүгийн өсөлтийг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна” гэж ОУСК-ийн Ази, Номхон далайн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора хэлэв. “Шинээр томилогдсон бүсийн захирал Ким-Си Лимийн удирдлага дор ОУСК нь тус бүс нутгийг өнөөгийн болоод ирээдүйн сорилтуудыг давах тэсвэртэй болгохын төлөө тууштай дэмжин ажиллана” хэмээв.

Лим нь олон улсын хөрөнгө оруулалтаар мэргэшсэн 26 жилийн туршлагатай бөгөөд Ази, Африк, Зүүн Европ, Латин Америкийн орнуудад өрийн болон хувьцааны хөрөнгө оруулалтын хэлцэл, менежментийг удирдан ажиллаж байжээ. Тэрээр олон улсын хэмжээнд хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллахдаа Беларусь, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Кени, Мозамбик, Мьянмар, Руанда зэрэг 30 гаруй оронд ажиллаж байжээ.

Лим, Вашингтон хотод төвтэй Уур амьсгалын бизнесийн Олон улсын тэргүүн бөгөөд захирлын албан тушаалд дэвшин томилогдсон Вивек Патакийн орыг залгамжлан авч буй юм.

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Манай байгууллага хөгжиж буй орнуудад зах зээлийг нээх, шинэ боломж бий болгохын төлөө өөрийн хөрөнгө, туршлага мэдлэг, нөлөөллөө ашиглан дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны санхүүгийн жилд бид хувийн хэвшлийн хүчин чадлыг ашиглан нэн ядуурлыг арилгах болон хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилгоор хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компани болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн болно. 

Холбогдох хаяг

www.ifc.org/eastasia
www.twitter.com/IFC_EAP
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com \ ifc_org

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс