• Танхимын мэдээ
  • УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-АА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-АА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/10/01

Улаанбаатар хотын худалдааны танхимын “Бүх гишүүдийн хурал” 2026 оны 10-р сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь Танхимын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох, гишүүн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

 

 

Хурлыг Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг удирдан явуулав. Хурлын үеэр Танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гишүүдэд танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, зорилтын талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Танхимын гишүүн байгууллагуудад мэндчилгээ дэвшүүлж, манай гишүүдэд нийслэлтэй хамтран ажиллах боломжууд, төслүүдийн тухай мэдээлэл хүргэж, танхимын гишүүдээс санал, хүсэлт хүлээн авав.

 

 

Мөн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, Танхимын дүрэмд заасан журмын дагуу сонгуулийг зохион байгуулан, шинэ бүрэлдэхүүнийг сонгов.

Шинээр Удирдах зөвлөлийн гишүүнээр:

  • “Талын хүлэг ноён моторс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигч Б.Буянхишиг;
  • “Волтам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Лувсанцэрэн;
  • “E бус Нэгдүгээр бааз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай нар сонгогдлоо.

 

 

Шинэ хөтөлбөр, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

 

Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимаас цаашид хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр, санаачилгууд буюу “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийг гишүүддээ танилцуулсан бөгөөд үүнд тус хөтөлбөрийн хэрэгжилтэд гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох талаар мэдээлэл өгч, гишүүдийн санал, хамтрах боломжийг дуулгав.

Түүнчлэн Танхимд шинээр элссэн гишүүн байгууллагуудад гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулж, Танхимын үйл ажиллагааг бизнесийн байгууллагуудын хэрэгцээ, оролцоонд тулгуурлан цаашид хөгжүүлэх талаар санал солилцлоо.

 

Гишүүдийн хоорондын бизнесийн харилцааг бэхжүүлэх боломж

 

Бүх гишүүдийн хурал нь зөвхөн тайлан, мэдээлэл хэлэлцэхээс гадна Танхимын гишүүн байгууллагууд хоорондоо танилцах, шинэ бизнесийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааны боломжоо өргөжүүлэх чухал талбар боллоо.

Нэг дор олон салбарын бизнес эрхлэгч, байгууллагуудыг холбосноор харилцан туршлага солилцох, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл авах, хамтын төсөл, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх нөхцөл бүрдсэн юм.

Улаанбаатар хотын худалдааны танхим цаашид гишүүн байгууллагуудын бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн санал, оролцоог бодлогын түвшинд хүргэх, гишүүд хоорондын бизнесийн холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах болно.

Танхимын гишүүнчлэлийн тухай мэдээллийг лавлах: 7700-3883, info@ubchamber.mn 

 

Үндсэн цэс