УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Дотоод мэдээ
  • УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо

УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо

2023/11/03

БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-ы бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчдийн хамгийн идэвхтэй харилцдаг бизнес түншүүд байдаг билээ. Иймээс Улаанбаатар хотын Худалдааны Танхим БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх хот, Бугат хотуудын бизнес эрхлэгчдийг төлөөлж ажилладаг байгууллагуудтай уулзаж тодорхой асуудлуудаар хамтран ажиллахаар "Санамж бичиг" байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Гадаад худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО, Хөх хот дахь салбар хороо, Хөх хот, Бугат хотуудын Арбитрын төвүүдтэй хамтран ажиллаж Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож өгөх гүүр болж ажиллах, арбитрын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд харилцан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн Бугат хотын Болд төмөрлөгийн үйлдвэртэй удаан хугацаанд харилцаж, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих чиглэлээр ажилладаг албадын дэмжлэг туслалцаатайгаар тус үйлдвэрийн дистрибьютерээр УБХТ-ын гишүүн компани ажиллахаар болж тохиролцоонд хүрэв.

Үүний үр дүнд, Улаанбаатар хотод цаашид хэрэгжих барилга, дэд бүтцийн томоохон төслүүдэд шаардлагатай чанарын баталгаатай төмөр хийц, эдлэлүүдийг найдвартай эх үүсвэрээс нь шууд нийлүүлэх, тус танхимын гишүүд тодорхой хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна.


 

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс