БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА
Эрхэм гишүүд Та бүхнийг Улаанбаатар хотын худалдааны танхимын “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-д хүрэлцэн ирж, Танхимын цаашдын хөгжил, үйл ажиллагаанд өөрийн санал, байр сууриа илэрхийлэн, идэвхтэй оролцохыг урьж байна.
“Бүх гишүүдийн хурал” нь зөвхөн хурлын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд гишүүн байгууллагууд хоорондоо танилцах, шинэ бизнесийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх, харилцагч, түншийн хүрээгээ өргөжүүлэх чухал боломж болно.
Нэг дор олон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл цуглах тул та бүхэн энэхүү боломжийг ашиглан бизнесийн шинэ холбоо, хамтын ажиллагааны эхлэлийг тавиарай.
Хугацаа: 2026 оны 10-р сарын 1-ний 10 цагт
Байрлал: Сэнтрал тауэр, 17-р давхарт Криптос ресторан
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДЛУУД:
- Улаанбаатар хотын худалдааны танхимын 2025-2026 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг гишүүдэд танилцуулах;
- Танхимын цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн талаар гишүүдийн санал, оролцоог хангах;
- Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгох;
- Танхимын хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”, санаачилгуудын талаар мэдээлэл өгөх;
- Гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх;
- Гишүүдийн санал, байр суурийг сонсох;
- Шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах.
Танхим дүрмийн дагуу Бүх гишүүдийн хурал зохион байгуулж буй бөгөөд Гишүүн байгууллага, ААН Та бүхэн гишүүний хураамжаа төлж, санал өгөх эрхээ баталгаажуулахыг хүсэж байна.
Санал өгөх эрхээ баталгаажуулсан гишүүд 9-р сарын 29-ний дотор Мандатаа авна уу.
Танхимын цаашдын үйл ажиллагааг гишүүдийнхээ хэрэгцээ, оролцоонд тулгуурлан хөгжүүлэхийн тулд та бүхний санал, хүсэлт, санаачилгыг бид нээлттэй хүлээн авна.
Хурлын хэлэлцэх асуудалтай холбоотой нэмэлт санал, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу.
Холбогдох утас: 7700-3883
Улаанбаатар хотын худалдааны танхим
