ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА

2026/08/10

Харгалзах дугаар: NEVI-EOI-26005

ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СТАНЦЫН НЭГДСЭН УДИРДЛАГА, ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

1. ОРШИЛ

Улаанбаатар хотын худалдааны танхим нь “Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд суурилуулах цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцуудын үйл ажиллагааг нэгдсэн байдлаар удирдах, цэнэглэлтийн хэрэглээ болон төлбөр тооцоог боловсруулах, тайлан мэдээ гаргах, дотоодын төлбөр тооцооны болон бусад холбогдох систем, аппликейшнуудтай интеграцчилах нэгдсэн удирдлага, төлбөр тооцооны системийг SaaS (Software as a Service) хэлбэрээр нийлүүлэх, нэвтрүүлэх, ашиглалтын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлээр мэргэшсэн програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас оролцох сонирхлыг хүлээн авч байна.

Энэхүү урилга нь боломжит оролцогч байгууллагуудын холбогдох туршлага, техникийн болон санхүүгийн чадавх, хүний нөөц, системийн найдвартай ажиллагаа болон үйлчилгээний чадавхыг урьдчилан үнэлж, дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байгууллагуудыг тодорхойлох зорилготой.

2. ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрийн хүрээнд суурилуулах цэнэглэх станцууд болон цэнэглэгч төхөөрөмжүүдийг төвлөрсөн байдлаар удирдах, цэнэглэлтийн гүйлгээ, хэрэглээ, төлбөр тооцоог бүртгэх, боловсруулах, тайлагнах, CPO (Charge Point Operator)-уудын тооцоо нийлэх үйл ажиллагааг удирдах, мөн дотоодын төлбөр тооцооны систем болон бусад шаардлагатай аппликейшн, платформуудтай стандарт интерфейс/API-аар холбогдох боломжтой системийг SaaS (Software as a Service) хэлбэрээр нийлүүлж, нэвтрүүлэх шаардлага үүссэн болно.

Урьдчилсан хамрах хүрээ

Нэршил

Тоо хэмжээ

CPO (Charge Point Operator)

20+

Цэнэглэх станц / цэг (CP)

500+

Цэнэглэгч хошуу (Dispenser/Connector)

1,000+

Хэрэглэгчийн аппликейшн

~20

Dispenser Billing Pair

~20,000

CPO Billing Pair

~400

Дээрх тоо хэмжээ нь урьдчилсан төлөвлөлтийн мэдээлэл бөгөөд ажлын нарийвчилсан хамрах хүрээ, функциональ болон техникийн шаардлага, интеграцийн архитектур, үйлчилгээний түвшний шаардлага зэргийг дараагийн шатны сонгон шалгаруулалтын баримт бичгээр нарийвчлан тодорхойлно.

3. УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

3.1. Байгууллагад тавигдах шаардлага

Оролцогч байгууллага нь:

  • Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • Сүүлийн 3-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  • Програм хангамж хөгжүүлэлт, системийн интеграц, мэдээллийн технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх;
  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөц, техникийн болон зохион байгуулалтын чадавхтай байх.

3.2. Холбогдох туршлага

Оролцогч байгууллага нь сүүлийн 3 жилийн хугацаанд дараах чиглэлийн нэг буюу хэд хэдэн ажил, үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байна. Үүнд:

  • Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын удирдлагын систем (Charging Management System) хөгжүүлж, нийлүүлж болон/эсхүл нэвтрүүлж байсан;
  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, төлбөр тооцоо, биллингийн систем хөгжүүлж, нийлүүлж болон/эсхүл нэвтрүүлж байсан;
  • Олон хэрэглэгч, байгууллага болон салбар нэгжийг хамарсан төвлөрсөн мэдээллийн систем хөгжүүлж, нэвтрүүлсэн;
  • Төлбөр тооцооны систем, банк, финтек, цахим хэтэвч болон бусад гуравдагч талын системтэй API болон бусад стандарт интерфейсээр интеграц хийсэн туршлагатай байх.

3.3. Техникийн чадавх

Оролцогч байгууллага нь дараах техникийн болон үйлчилгээний чадавхтай байна:

  • Олон хэрэглэгч, байгууллага, салбар нэгж болон төхөөрөмжийг нэгэн зэрэг хамарсан өргөн цар хүрээтэй програм хангамжийн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, өргөтгөх болон ашиглалтын дэмжлэг үзүүлэх чадавхтай байх;
  • Системийн өндөр ачаалал, өргөтгөх боломж (scalability), мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн нөөцлөлт болон сэргээх ажиллагааг хангах архитектур, дэд бүтцийн туршлагатай байх;
  • API болон гуравдагч талын системийн интеграц хийх техникийн чадавхтай байх;
  • Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол болон техникийн саатлыг бүртгэх, ангилах, шийдвэрлэх зохион байгуулалттай техникийн дэмжлэгийн тогтолцоотой байх;
  • Системийн тасралтгүй, тогтвортой, найдвартай ажиллагааг хангах мэргэжлийн инженер, хөгжүүлэгч болон техникийн дэмжлэгийн багтай байх;
  • Системийн ашиглалт, засвар үйлчилгээ, шинэчлэлт болон техникийн дэмжлэгийг тогтмол үзүүлэх боломжтой байх.

3.4. Давуу тал болгон үнэлэх үзүүлэлт

Дараах туршлага, гэрчилгээ болон чадавхыг давуу тал болгон үнэлнэ:

  • ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
  • Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч төхөөрөмж үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, системийн интеграц хийж байсан туршлагатай байх;
  • EV charging ecosystem, CPO/EMSP, charging management болон billing/settlement чиглэлийн систем хөгжүүлж, нэвтрүүлсэн туршлагатай байх;
  • Олон төрлийн цэнэглэгч төхөөрөмж болон үйлдвэрлэгчийн системтэй интеграц хийсэн туршлагатай байх.

4. ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Оролцогч байгууллага нь өөрийн туршлага, чадавхыг үнэлэхэд шаардлагатай дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:

  1. Байгууллагын танилцуулга
    Үндсэн үйл ажиллагааны чиглэл, байгуулагдсан он, бүтэц, хүний нөөц болон програм хангамж хөгжүүлэлт, системийн интеграцийн үндсэн чадавхын мэдээлэл;
  2. Ижил төстэй болон гол хэрэгжүүлсэн төслүүдийн жагсаалт
    Захиалагч, төслийн нэр, ажлын хамрах хүрээ, хэрэгжүүлсэн хугацаа, системийн хэмжээ/хэрэглэгчийн тоо болон гүйцэтгэсэн үндсэн ажлын талаарх товч мэдээлэл;
  3. Гол инженер, техникийн ажилтнуудын мэдээлэл
    Төслийн менежер, системийн архитектор, програм хангамжийн инженер, DevOps/Cloud инженер, мэдээллийн аюулгүй байдал болон техникийн дэмжлэг хариуцах үндсэн ажилтнуудын туршлага, мэргэшлийн мэдээлэл;
  4. ISO болон бусад холбогдох гэрчилгээний хуулбар
    Байгаа тохиолдолд ISO/IEC 27001 болон бусад холбогдох стандарт, гэрчилгээ;
  5. Техникийн чадавхын товч мэдээлэл
    Одоогийн систем, платформ, архитектур, API болон интеграцийн боломж, системийн өргөтгөх чадвар, мэдээллийн аюулгүй байдал, нөөцлөлт, сэргээх шийдэл болон техникийн дэмжлэгийн зохион байгуулалтын талаарх мэдээлэл;
  6. Байгууллагын туршлага, чадавхыг нотлох бусад холбогдох материал.

5. АНХААРАХ ЗҮЙЛ

Энэхүү “Оролцох сонирхол хүлээн авах урилга” (EOI) нь зах зээлийн судалгаа хийх, боломжит програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг тодорхойлох болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох байгууллагуудын чадавхыг урьдчилан үнэлэх зорилготой болно.

6. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 8 сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл

И-мэйл: procurement@ubchamber.mn

И-мэйлийн гарчиг:
NEVI-EOI-26005”

Үндсэн цэс