COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Арбитр
  • Нэхэмжлэлийн загвар

ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТРТ

.... оны .... дүгээр                                                                                                                                                                                                                          Улаанбаатар хот

сарын ...-ны өдөр

Нэхэмжлэл гаргах тухай:

 

Нэхэмжлэгч:   “Ц” ХХК, иргэн бол иргэний овог, нэр. 

Хаяг:

Холбогдох утас:

Хариуцагч: “Д” ХХК, иргэн бол иргэний овог, нэр.

Хаяг:

Холбогдох утас:

Нэхэмжлэлийн агуулга: “Ц” ХХК (цаашид “Худалдан авагч” гэх)-ийн гүйцэтгэх захирал Ж.Мандахбаяр нь “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтгэрэлтэй  (цаашид “Худалдагч” гэх) Хово автомашиныг худалдан авахаар 2012 онд “Худалдах, Худалдан авах” гэрээг (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан бөгөөд Худалдагч нь захиалгын дагуу, зохих чанарын шаардлага хангасан, эвдрэлгүй, Хово автомашиныг (цаашид “Бараа” гэх) нийлүүлэх, Худалдан авагч нь машины үнэ болох 7,000,000 (долоон сая) төгрөгийг Худалдагчид шилжүүлэхээр тус тус үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргийн дагуу 7,000,000 (долоон сая) төгрөгийг шилжүүлсэн. 

Гэвч, Худалдагч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Барааг захиалсан ёсоор нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болно. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл Худалдагч нь үүргээ биелүүлээгүй болно. 

Иймд гэрээнд заасан үнийн дүн болох 7,000,000 (долоон сая) төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,1 хувийн алданги 200,000 (хоёр зуун мянга) төгрөг мөн арбитрын хураамж 500,000 (таван зуун мянга) төгрөг, нийт 7,700,000 (долоон сая долоон зуун мянга) төгрөгийг Худалдагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан материал:

  1. Нэхэмжлэл;

  2. Худалдах, худалдан авах гэрээ;

  3. Төлбөр төлсөн баримт;

  4. Арбитрын хураамж төлсөн баримт.

 Нэхэмжлэл гаргасан: Гүйцэтгэх захирал _______________  M. Мандахбаяр

Үндсэн цэс