УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА “ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

 

Улаанбаатар хотын худалдааны танхим нь чадварлаг, манлайлагч хамт олныхоо хүчин чармайлтаар төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа үнэт зүйлсэд суурилан, Монгол Улсын нийслэл хотын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор үүсгэн байгуулагдаад арван жил болжээ.  

Улаанбаатар хотыг орчин үеийн, ухаалаг, олон улсын хэмжээнд бүс нутгийн санхүүгийн томоохон төв болгох алсын хараатайгаар гишүүн байгууллагууд, нийслэлд үйл ажиллаагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодлогын өмгөөлөл үзүүлж, тэдний нийтлэг эрх ашгийг төр, олон нийтэд илэрхийлэн, хамгаалах, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг судалгаа, баримттайгаар шийдвэр гаргагчдад хүргэх хүчтэй дуу хоолой болох үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлсээр байх болно.

Цаашид бид нийслэл хотын бизнесийн орчныг улам сайжруулах зорилгоор гол чухал хуулиудад өөрчлөлт, сайжруулалт хийхийн зэрэгцээ  хувийн хэвшлүүдийг нэгтгэн, бизнесийн орчныг сайжруулах, инновац, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн стратеги, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, чадавхжуулж, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гишүүн компаниудаа олон улсын зах зээлд нэвтрэх гүүр болж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарах болно.

Бид энэхүү өвөрмөц цаг үед та бүгдтэй хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэж, шинэ боломж, сорилтуудтай хамтдаа нүүр тулан гишүүдийнхээ санаачилга, хүсэл зорилгыг дэмжихийн тулд бид төр, олон хувийн хэвшлийг холбон, шинэ бизнесийн боломжуудыг илрүүлэх, амжилттай явагдаж буй бизнесүүдийг дэмжин ажиллах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна.

Бид гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж байгаадаа бахархдаг бөгөөд бусад бизнесийн холбоодтой хамтран ажиллах үндсэн дээр үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн та бүхний хэрэгцээ шаардлагыг илүү үр дүнтэй хүргэх зорилгоор ажлын хэсгүүдийг зохион байгуулалтад орууллаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагааг тасралтгүй дэмжигч Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаанд тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч

Ц.Баатарсайхан             

 

 

Үндсэн цэс