ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
Харгалзах дугаар: NEVI-EOI-26006
Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын барилга угсралт суурилуулалтын гүйцэтгэгчдээс оролцох сонирхол хүлээн авах тухай
1. Оршил
Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх барилга угсралт, суурилуулалтын ажилд оролцох сонирхолтой, шаардлага хангасан гүйцэтгэгч байгууллагуудын мэдээллийг шинэчлэн бүрдүүлж, боломжит гүйцэтгэгчдийн санг өргөжүүлэх зорилгоор энэхүү урилгыг зарлаж байна.
Өмнөх ижил төрлийн оролцох сонирхол хүлээн авах ажиллагаанд, EOI-26002, оролцсон байгууллага дахин материалаа ирүүлж болно. Энэхүү урилгаар ирүүлсэн мэдээллийг байгууллагын туршлага, техникийн чадавх, хүний нөөц, санхүүгийн боломж болон орон нутагт ажил гүйцэтгэх бэлэн байдлыг урьдчилан үнэлэхэд ашиглана.
2. Төлөвлөж буй ажлын байршил ба чиглэл
Хөтөлбөрийн III үе шатанд дараах чиглэлүүдийн нийт 41 байршилд угсралтын ажил эхлүүлэхээр урьдчилан төлөвлөж байна. Байршлын тоо, дараалал, техникийн шийдэл болон хэрэгжүүлэх хугацаа нь зураг төсөл, зөвшөөрөл, техникийн нөхцөл болон дараагийн шатны худалдан авах ажиллагааны баримт бичгээр эцэслэн тодорхойлогдоно.
| № |
Чиглэл |
Байршлын тоо |
| 1 |
Улаанбаатар - Хөвсгөл (Эрдэнэт хот орно) |
6 |
| 2 |
Улаанбаатар – Сэлэнгэ (Дархан хот орно) |
5 |
| 3 |
Улаанбаатар – Замын Үүд |
4 |
| 4 |
Улаанбаатар – Баянхонгор |
3 |
| 5 |
Улаанбаатар – Архангай |
3 |
| 6 |
Улаанбаатар – Өмнөговь |
5 |
| 7 |
Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Сүхбаатар |
5 |
| 8 |
Архангай – Завхан – Увс |
5 |
| 9 |
Баянхонгор – Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий |
5 |
3. Ажлын ерөнхий хамрах хүрээ
Сонгон шалгарсан гүйцэтгэгчийн ажил нь тухайн байршлын ажлын даалгавар болон техникийн шаардлагад нийцүүлэн дараах ажлуудыг иж бүрэн гүйцэтгэхийг багтааж болно:
- талбайн үзлэг, ажлын зохион байгуулалт, хэмжилт тэмдэглэгээ болон бэлтгэл ажил
- газар шороо, суурь, хамгаалалтын байгууламж болон нөхөн сэргээлтийн ажил
- цахилгаан хангамжийн холболт, кабель шугам татах, төгсгөвч хийх болон холболтын ажил
- хуваарилах самбар, хамгаалалт, газардуулга, кабелийн суваг хоолой болон бусад дагалдах тоноглолын угсралт
- цэнэглэгч тоног төхөөрөмжийг зөөвөрлөх, байрлуулах, бэхлэх болон цахилгаан холболт хийх
- тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалт болон талбайн тохижилтын ажил
- туршилт тохируулга, хэмжилт баталгаажуулалт, ашиглалтад оруулах болон хүлээлгэн өгөх
- гүйцэтгэлийн зураг, туршилтын протокол, акт болон бусад хүлээлгэн өгөх баримт бичиг боловсруулах
4. Материал нийлүүлэлт ба талуудын хариуцлагын зааг
Захиалагчийн нийлүүлэх зүйл. Захиалагч нь суурилуулах цэнэглэгч тоног төхөөрөмж болон үндсэн хүчний кабелийг нийлүүлнэ. Кабелийн төрөл, хөндлөн огтлол, тоо хэмжээ, хүлээлцэх цэг болон нийлүүлэх хуваарийг дараагийн шатны сонгон шалгаруулалтын баримт бичиг, ажлын даалгавар болон гэрээнд нарийвчлан тогтооно.
Гүйцэтгэгчийн хариуцах зүйл. Гүйцэтгэгч нь дээр дурдсан Захиалагчийн нийлүүлэх зүйлээс бусад ажил, бараа материал, туслах материал, тоноглол, багаж хэрэгсэл, машин механизм, ажиллах хүч, тээвэрлэлтийн дотоод зохион байгуулалт, өргөх буулгах ажиллагаа, угсралт, туршилт тохируулга, баримтжуулалт болон ажил дуусгахад шаардагдах бүх зардлыг хариуцна.
5. Оролцогчид тавигдах үндсэн шаардлага
5.1 Байгууллагын эрх зүйн шаардлага
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх
- ажлын төрөл, хүчин чадалд тохирох хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх
- сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- татвар, нийгмийн даатгал болон бусад хуульд заасан үүргээ биелүүлсэн байх
5.2 Туршлага ба техникийн чадавх
- сүүлийн таван жилд цахилгаан дэд бүтэц, дэд станц, цахилгаан хангамж, кабель шугам эсхүл ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
- төслийн удирдлага, цахилгаан, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдал болон чанарын хяналтын шаардлагатай мэргэжилтнүүдтэй байх
- орон нутагт зэрэгцээ болон үе шаттай ажил гүйцэтгэх хүн хүч, машин механизм, багаж хэрэгсэл, ложистикийн зохион байгуулалтын чадавхтай байх
- хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, чанарын удирдлага болон эрсдэлийн хяналтын тогтолцоотой байх
5.3 Давуу тал болгон үнэлэх үзүүлэлт
- ISO 9001, ISO 14001, ISO 45001 эсхүл түүнтэй дүйцэх гэрчилгээтэй байх
| № |
Чиглэл |
Сонирхож буй эсэх |
Зэрэг ажиллах багийн тоо |
Ажил эхлүүлэх боломжит хугацаа |
| 1 |
Улаанбаатар – Хөвсгөл (Эрдэнэт багтана) |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 2 |
Улаанбаатар – Сэлэнгэ (Дархан багтана) |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 3 |
Улаанбаатар – Замын Үүд |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 4 |
Улаанбаатар – Баянхонгор |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 5 |
Улаанбаатар – Архангай |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 6 |
Улаанбаатар – Өмнөговь |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 7 |
Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Сүхбаатар |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 8 |
Архангай – Завхан – Увс |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
| 9 |
Баянхонгор – Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий |
☐ Тийм ☐ Үгүй |
|
|
- цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц эсхүл ижил төстэй тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын туршлагатай байх
- орон нутгийн болон алслагдсан байршилд ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
- олон улсын стандарт, үйлдвэрлэгчийн зааврын дагуу төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх
6. Ирүүлэх материал
Оролцох сонирхол илэрхийлэгч байгууллага дараах материалыг Монгол хэлээр цахим хэлбэрээр ирүүлнэ:
- албан бичиг болон байгууллагын танилцуулга
- улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар
- сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан
- сүүлийн таван жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, гэрээ болон хүлээлгэн өгсөн баримтын нотолгоо
- гол инженер техникийн ажилтнуудын мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, сертификат
- машин механизм, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж болон бусад нөөцийн жагсаалт
- хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, чанарын удирдлагын тогтолцооны талаарх компанийн мэдээлэл
- ISO болон бусад холбогдох гэрчилгээний хуулбар байгаа тохиолдолд
7. Байршил тус бүрт ажил гүйцэтгэх сонирхлын мэдээлэл
Оролцогч нь ажил гүйцэтгэх сонирхолтой чиглэл бүрээ сонгож, тухайн чиглэлд зэрэг ажиллуулах боломжтой багийн тоо болон орон нутагт дайчлан ажиллуулах хугацаагаа доорх хүснэгтээр мэдүүлнэ. Нэг болон хэд хэдэн чиглэл сонгож болно.
8. Анхаарах зүйл
Энэхүү оролцох сонирхол хүлээн авах урилга нь боломжит гүйцэтгэгчдийг тодорхойлох, мэдээллийн санг өргөжүүлэх болон дараагийн шатны худалдан авах ажиллагааг төлөвлөх зорилготой. Энэ нь сонгон шалгаруулалт, үнийн санал авах ажиллагаа, гэрээ байгуулах амлалт эсхүл оролцогчид давуу эрх олгох үндэслэл болохгүй.
Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь ирүүлсэн мэдээлэлд үндэслэн оролцогчоос нэмэлт тайлбар, нотлох баримт шаардах, байгууллагын чадавхыг нягтлах, боломжит гүйцэтгэгчдийн жагсаалтад бүртгэх эсэхийг шийдвэрлэх болон дараагийн шатны сонгон шалгаруулалтыг чиглэл, багц, байршил эсхүл ажлын төрлөөр зохион байгуулах эрхтэй.
9. Материал хүлээн авах
| Эцсийн хугацаа |
2026 оны 09 сарын 28 ны өдрийн 12:00 цаг хүртэл |
| И-мэйл |
procurement@ubchamber.mn |
| И-мэйлийн гарчиг |
NEVI-EOI-26006 |
| Лавлах мэдээлэл |
И-мэйлээр холбогдоно уу |