УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2026/01/09

Сонгон шалгаруулалтын нэр: “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Сонгон шалгаруулалтын дугаар: 2025/03-04 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “Нийтийн тээврийн Улаанбаатар трамвай (хөнгөн галт тэрэг-LRT)” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-д заасан Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний үүргийг хүлээж, тодорхой хугацааны дараа төрийн байгууллагад шилжүүлэн өгнө. Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолд заасны дагуу урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Энэхүү урилгын хүрээнд оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчид төслийн баримт бичгийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК Төрийн банкны MN110034106030090556 тоот дансанд төслийн баримт бичгийн төлбөр болох 3,000 (гурван мянган) ам.долларыг (шугам тус бүр дээр) төлсөн баримтыг үндэслэн олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оролцуулна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

Хүлээн авагч: “Улаанбаатар түншлэл төв” ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар

Хариуцах ажилтны нэр: Б.Мустафа

Утасны дугаар: 95111933

И-мэйл хаяг: ррр@ulaanbaatar.mn

 

 

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс