ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа

УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа

2023/11/10

Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын худалдааны танхим хамтарч ажиллах тухай Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 10-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х. Нямбаатартай нийслэл хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар уулзаж, санал солилцлоо.

Мөн уулзалтаар шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг Улаанбаатар хотын худалдааны танхим, МҮХАҮТ-д шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х. Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн төрлийг боловсронгуй болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт нийцүүлнэ. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн.  Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлах бөгөөд  санхүүжилтийн 2-3 сонголт бий.

Уламжлалт нийтийн тээврийн хоёр дахь төрөл бол такси үйлчилгээ. 1996 оноос хойш хувийн аж ахуйн нэгжүүд таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийж ирсэн. Харамсалтай нь 2007 оноос хойш нийтийн тээврийн хөгжих боломж жилээс жилд хумигдсаар, гол хоёр төрлийн нийтийн тээврийн шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна гэх тооцоолол гарсан. Ийм байдлаар ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж болохгүй. Тиймээс такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлийн зүгээс ямар байдлаар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжиж болох вэ гэдгийг та бүхэнтэй хэлэлцмээр байна” гэв.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч  А.Ганхуяг “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд манай компанид ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна. “Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” хэмээлээ.

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “Бид Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа. Банкны салбарынхан такси үйлчилгээний шинэчлэлт дээр лизинг буюу санхүүгийн түрээсийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Мөн албан ёсны зөвшөөрөл, тэмдэгтэй такси үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Мөн Хотын даргын зүгээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээнд шинэчлэл хийн, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрөл, хэлбэрээр нь ангилан олгодог болох тогтолцоог бий болгохоор зорьж байгаагаа онцолж байлаа. Үүнийг мөн УИХ-д өргөн барьсан анхдагч хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Такси үйлчилгээний хяналт, зохицуулалтын тухай оруулсан. Тус хуулийн төсөлд “Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох бөгөөд уг зөвшөөрлийг нийслэлээс олгоно” хэмээн тусгасан байна.

Уулзалтын үр дүнд такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын худалдааны танхим хамтарч ажиллах тухай Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс