• Арбитрт нэхэмжлэл гаргах
  • Нэхэмжлэл гаргах тухай

    УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ АРБИТРТ

    .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр                                                                                                                                      Улаанбаатар хот

    Нэхэмжлэл гаргах тухай:

    НЭХЭМЖЛЭГЧ:  “Ц” ХХК, иргэн бол иргэний овог, нэр.

    ХАЯГ:

    ХОЛБОГДОХ УТАС:

    ХАРИУЦАГЧ:“Д” ХХК, иргэн бол иргэний овог, нэр.

    ХАЯГ:

    ХОЛБОГДОХ УТАС:

    НЭХЭМЖЛЭЛИЙН АГУУЛГА:“Ц” ХХК (цаашид “Худалдан авагч” гэх)-ийн гүйцэтгэх захирал Ж.Мандахбаяр нь “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтгэрэлтэй  (цаашид “Худалдагч” гэх) Хово автомашиныг худалдан авахаар 2012 онд “Худалдах, Худалдан авах” гэрээг (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан бөгөөд Худалдагч нь захиалгын дагуу, зохих чанарын шаардлага хангасан, эвдрэлгүй, Хово автомашиныг (цаашид “Бараа” гэх) нийлүүлэх, Худалдан авагч нь машины үнэ болох 7,000,000 (долоон сая) төгрөгийг Худалдагчид шилжүүлэхээр тус тус үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргийн дагуу 7,000,000 (долоон сая) төгрөгийг шилжүүлсэн.

    Гэвч, Худалдагч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Барааг захиалсан ёсоор нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болно. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл Худалдагч нь үүргээ биелүүлээгүй болно.

    Иймд гэрээнд заасан үнийн дүн болох 7,000,000 (долоон сая) төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,1 хувийн алданги 200,000 (хоёр зуун мянга) төгрөг мөн арбитрын хураамж 500,000 (таван зуун мянга) төгрөг, нийт 7,700,000 (долоон сая долоон зуун мянга) төгрөгийг Худалдагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

    НЭХЭМЖЛЭЛД ХАВСАРГАСАН МАТЕРИАЛ:

    1. Нэхэмжлэл;
    2. Худалдах, худалдан авах гэрээ;
    3. Төлбөр төлсөн баримт;
    4. Арбитрын хураамж төлсөн баримт.

     НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН:Гүйцэтгэх захирал _______________  Ж. Мандахбаяр

  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

    УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ АРБИТР (ЦААШИД “АРБИТР” ГЭХ)-Т НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХДАА ДАРААХ БҮРДҮҮЛБЭРИЙГ  БҮРДҮҮЛСЭН  БАЙНА.

    НЭХЭМЖЛЭЛИЙГ АРБИТРТ БИЧГЭЭР ГАРГАХ БӨГӨӨД НЭХЭМЖЛЭГЧ, ЭСХҮЛ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД НЭХЭМЖЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ БУЙ ЭТГЭЭД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН БАЙНА.​

    НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР:

    1. Нэхэмжлэлийг Арбитрт гаргасан байх;
    2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
    3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
    4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
    5. Нэхэмжлэлийн үнэ;
    6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
    7. Маргаан үүсэх үндэслэл болсон гэрээ;
    8. Арбитрын хэлэлцээр болон түүнтэй адилтгах эсхүл иш татсан баримт бичиг;
    9. Хэдэн арбитрчаар маргааныг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, үүний дагуу арбитрчаар томилох этгээдийн нэрийг дэвшүүлсэн байх;
    10. Арбитрын ажиллагаа явуулах газар, хэл, хэрэглэх эрх зүйн хэм хэмжээний талаарх хүсэлт;
    11. Арбитрын зардал төлсөн баримт;
    12. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцуулах бол итгэмжлэл.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өргөдөл, түүнд хавсаргасан материалыг хариуцагч, хэргийн оролцогч болон арбитрчийн тоогоор тус бүр хувилж өгөх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд Арбитр нь нэмэлт баримт бичгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.  

  • Үндсэн цэс