УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИХИЙГ УРЬЖ БАЙНА
2026/09/18
Улаанбаатар хотын худалдааны танхимын дүрмийн дагуу нийт гишүүдийн хурлыг зохион байгуулах гэж байна.
Тус хурлаар 2025-2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэхээс гадна УБХТ-ын Удирдах Зөвлөлийн шинэ гишүүдийг сонгоно. Мөн Иймд УБХТ-ын Удирдах Зөвлөлд шинээр сонгогдон ажиллах сонирхолтой гишүүн байгууллагууд нэрсээ 2026 оны 9-р сарын 22-ны дотор info@ubchamber.mn цахим шуудангаар саналаа ирүүлнэ үү. Нэрс илгээсэн байгууллагуудад Анкет илгээх болно.
Гишүүн байгууллагууд Та бүхнийг Танхимын цаашдын бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бизнесийн орчны хөгжилд хувь нэмэр оруулах энэхүү боломжийг ашиглан нэр дэвшүүлнэ үү.
Асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
Утас: 7700-3883
Холбоотой мэдээлэл