COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Танхимын мэдээ
  • УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

2026/08/17

Улаанбаатар хотын худалдааны танхим НҮБ-ын “Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал”-д “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-өө танилцуулан оролцож байна.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тогтвортой хөгжлийг дэмжих болон импортын түлшнээс хараат байдлыг бууруулах зорилгоор үндэсний хэмжээний цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч сүлжээг байгуулах хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго нь цахилгаан машинтай хэрэглэгчдэд шаардлагатай, хурдан цэнэглэх станцуудыг ААН-үүдийн хөрөнгө оруулалт, хамтралаар барина. 

 

 

Тухайлбал, энэхүү хөтөлбөр нь зөвхөн дэд бүтэц байгуулахаас илүү байгаль орчинд, эдийн засагт, бизнесийн эрх зүйн орчинд бодит өөрчлөлт авчрах урт хугацааны жишиг хөтөлбөр юм.

Ингэснээр байгальд ээлтэй, нүүрс хүчлийн хийн ялгарал багасаж, 33 мянган янданг буулгасантай дүйх хэмжээний агаарын бохирдлыг багасгана. Хосолмол машинуудын батарейны хог хаягдлыг бууруулахад ч нөлөөтэйгээс гадна 300 сая литр түлшний хэрэглээг бууруулж, хараат байдал багасах юм.

Цэнэглэгчийг жолооч нарын амархан хүрч очих цэгүүдэд буюу томоохон сүлжээ дэлгүүрийн дэргэд буюу энэ онд нийт 80 станцыг хотын төвд болон захад тэнцүү хуваарилахаар төлөвлөсөн юм. 

Мөн 8-р сарын 20-нд COP17-ийн хүрээнд зохион байгуулагдах Бизнесийн өдөр-т 14 цаг 50 минутаас Улаанбаатар хотын худалдааны танхим-аас хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулж, уг хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, хамтын ажиллагааны боломжуудыг бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон сонирхогч талуудад дэлгэрэнгүй танилцуулах тул та бүхнийг манай хэсгээр зочилж, мэдээлэл авахыг урьж байна.

Байрлал: COP17 Ногоон бүс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шинжлэх ухаан, Харилцаа холбоо хэсэг, 9-р павильон

Холбоотой мэдээлэл
COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ
2026/08/21
УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/17
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026/08/11
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/08/10
УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА
2026/08/07
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ
2026/07/23
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/07/22
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
Үндсэн цэс