“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА “ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-1” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-2” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА НИЙСЛЭЛИЙН 1-Р ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ТЭРГҮҮТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД УБХТ-ЫН УЗ "ПРЕМИУМ НЕКСУС" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА "УЛААНБААТАР-B2G" ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ ТӨВ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ "2025 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН"-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА “ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АШИГЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В- ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана

2023/10/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар аравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын худалдааны танхим /УБХТ/-ын ерөнхийлөгч А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, УЗ-ийн гишүүн Д.Ончинсүрэн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дан ганц төр гэхээс илүүтэйгээр хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо нэн чухал болохыг онцлов. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хотын зүгээс салбар бүрийн хүрээнд дэмжин ажиллах, цаашид нийслэлтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Тодруулбал, бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Хувийн хэвшлийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллах боломжтой. Мөн төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой” хэмээлээ.

Уулзалтаар УБХТ болон МҮХАҮТ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийслэлийн тулгамдаж буй асуудлууд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
Үндсэн цэс