COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Дотоод мэдээ
  • Шатахууны нөөц хангалттай байгаа учраас үнэ нэмэхгүй

Шатахууны нөөц хангалттай байгаа учраас үнэ нэмэхгүй

2021/09/02

“Нефтийн ханш савлагаатай байгаа ч шатахууны үнийг нэмэхгүй”

Шатахуун худалдан борлуулагч аж ахуй нэгжүүд долдугаар сард АИ-92 бензинийг хоёр удаа нэмсэн. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд багагүй нөлөөлсөн.

Өнгөрсөн сард зарим төрлийн шатахууны нөөц хангалтгүй байгаа төдийгүй ОХУ-аас түр хугацаанд импортыг зогсоогоод байсан. Түүнтэй холбоотойгоор иргэдийн дунд бензиний үнэ нэмж магадгүй тухай яриа гарчээ. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяраас энэ талаар тодрууллаа.

Тэрбээр, Цахим сүлжээнд гарсан шатахууны үнийг нэмнэ гэсэн мэдээл худал. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа учраас ойрын хугацаанд үнэ нэмнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг. Ямартай ч аж ахуй нэгжүүдийн зүгээс үнэ нэмэх талаар яриа гараагүй. Харин АМГТГ-аас төр, аж ахуй нэгжүүдтэй хамтарч олон улсын зах зээл дээр ханш савлагаатай байгаа энэ үед хэрхэн үнийг тогтвортой барих талаар анхаарч ажиллаж байна.

Есдүгээр сарын эхэн үеийн үнийн төлөвөөс харахад өсөлт гараагүй. Өнгөрсөн 7-10 хоногт дэлхийн зах зээл дээр түүхий эд дэх нэг баррель 60 ам.доллар болж буураад эргээд 70 гаруй ам.доллар болж өссөн. Ерөнхийдөө Covid-19 зэргээс шалтгаалж зах зээлийн ханш байнга хөдөлгөөнтэй байна.

Өмнө нь гурван удаа арга хэмжээ авч, зохицуулалт хийсэн. Эхнийх нь 2018 онд Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Дараа нь 2020 оны тавдугаар сард 115 мянган тонн АИ-92 автобензиний үнийг 1450 төгрөгөөр жил гаруй хугацаанд тогтмол барьсан. Гурав дахь нь 2021 оны нэгдүгээр сард Засгийн газраас аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж хүн амын вакцинжуулалтыг 60 хувьд хүртэл нь, хөл хориотой, эдийн засаг уналттай,иргэд орлогогүй, аж ахуй нэгжүүд хаалга барьсан үед үнэ нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн. Үүнээс хойш зах зээлийн ханшаа дагаад долдугаар сард нэгжүүд үнээ нэмсэн гэсэн юм.

Цаашид шатахууны үнийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар тооцоо судалгааг хийгээд ажиллаж байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Тиймээс тухай бүрд нь мэдээлэл хийгээд явна. Ямар ажил хэрэгжүүлэх, зохицуулалт хийх талаар удахгүй тодорхой болно гэж нэмж хэллээ.

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс