ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

2026/11/09

Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн даатгалын шийдэл боловсруулах тухай

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нь “Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр”-ийн хүрээнд даатгалын салбарын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 500 цэнэглэгч суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цэнэглэх станц, цахилгаан хангамжийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ, хэрэглэгч болон гуравдагч этгээдийн өмнө үүсэж болзошгүй эрсдэлийг зохистой удирдах шаардлага бий болж байна.

Энэхүү дэд бүтцийн онцлогт нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжийг хамтран судалж, эрсдэлийн үнэлгээ, даатгалын хамрах хүрээ, нөхцөл болон хэрэгжүүлэх боломжит загварын талаар санал солилцох сонирхолтой даатгалын байгууллагуудыг хамтын ажиллагаанд урьж байна.

Сонирхсон байгууллагууд компанийн товч танилцуулга, холбогдох туршлага болон холбоо барих мэдээллээ ирүүлнэ үү.

Ирүүлсэн мэдээлэлд үндэслэн хамтын ажиллагааны боломжит чиглэлээр санал солилцох байгууллагуудыг тодорхойлж, дараагийн шатны уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Сонирхол илэрхийлэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Цахим шуудан: info@ubchamber.mn

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ


INVITATION FOR COOPERATION

Development of Insurance Solutions for Electric Vehicle Charging Infrastructure

Ulaanbaatar Chamber of Commerce (UBCC), under its Electric Vehicle Charging Infrastructure Program, is exploring opportunities for cooperation with insurance companies.

The Program aims to deploy a total of 500 EV chargers across Ulaanbaatar and regional areas, creating a need for appropriate risk management and insurance solutions covering charging stations, electrical infrastructure, equipment operation and maintenance, and potential liabilities involving users and third parties.

UBCC invites interested insurance companies to explore opportunities for jointly developing insurance solutions tailored to the specific characteristics of EV charging infrastructure.

The proposed cooperation may include discussions on risk assessment, insurance coverage, policy conditions, and potential implementation models.

Interested companies are invited to submit a brief company profile, relevant experience, and contact information.

Based on the information received, UBCC will identify potential partners for further discussions and arrange consultations on possible areas of cooperation.

Expression of Interest Deadline: November 13, 2026, at 15:00 (Ulaanbaatar time)

Email: info@ubchamber.mn

Email Subject: Insurance Cooperation – [Company Name]

ULAANBAATAR CHAMBER OF COMMERCE

 

Үндсэн цэс