• Дотоод мэдээ
  • Бизнес эрхлэгчид "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

Бизнес эрхлэгчид "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

2023/03/30

        Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл”-ийг бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 3-р сарын 29-ний өдөр зохион байгуулав.

      Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр, НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нар оролцож “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийн агуулга, тусгагдсан гол заалтуудыг товч танилцуулан, бизнес эрхлэгчдийн асуултад хариуллаа. 

      Хэлэлцүүлгийн өмнө Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас бизнес эрхлэгчдийн дунд судалгаа хийхэд нийт 250 гаруй аж ахуйн нэгжүүд судалгаанд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл, төлөлт зэрэгтэй холбоотой өөрсдийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдийн талаар саналуудаа ирүүлсэн юм. Судалгааны дүнгээс харахад:

- судалгаанд оролцогсдын 64% нь НДШ-ийн хувь хэмжээг бууруулах,

- 69% нь НДШ суутгах орлогын төрлийг цөөрүүлэн зөвхөн үндсэн ажлын цалин, хөлснөөс тооцдог болгох саналыг ирүүлсэн байна. 

       Бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийн зардлыг нэмэгдүүлж, ажлын байр, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа зүйл, заалтуудыг өөрчлөх шаардлагатай байгааг илэрхийлж байсан бөгөөд тухайлбал дараах саналууд хуулийн төсөлд тусгахыг хүсэв. Үүнд:

  • Ажил олгогчоос төлж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулах,
  • Үндсэн ажлын хөдөлмөрийн хөлс, цалингийн орлогоос бусад орлогоос НДШ суутгахыг болиулах,
  • Улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг бизнес олон байдаг тул эдгээр ААН-үүд НДШ-ийг тодорхой хугацааны дараа нөхөн төлж болдог болгох,
  • НДШ төлөөгүйгээс болж ААН-ийн дансыг хаадгийг болиулах г.м.

    Улаанбаатар хотын худалдааны танхим хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн судалгааны дүгнэлтийн хамт УИХ-ын НББХ-ы гишүүд, тус хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх болно. 

 

Холбоотой мэдээлэл
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023/09/14
"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-д бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна
2023/04/18
Бизнес эрхлэгчид "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ
2023/03/30
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалтын форум 2023”-д урьж байна
2023/03/16
"Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь" төслийн шалгаруулалтад урьж байна
2023/02/14
“Бизнес ба Хүний эрх” глобал төслийн хүрээнд сургалт семинар зохиогдоно
2023/01/31
ГИШҮҮД ТА БҮХНИЙГ МОНГОЛЫН ТОП ЗАХИРЛУУДТАЙ ХАМТ "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2023/01/27
Хувийн хэвшлээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бүртгэж байна
2023/01/10
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
2023/01/04
Үндсэн цэс