УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Дотоод мэдээ
  • “Улаанбаатар-Хөрөнгө оруулалтын форум 2023”-д урьж байна

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалтын форум 2023”-д урьж байна

2023/03/16

Улаанбаатар хотын худалдааны танхим болон НЗДТГ хамтран жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар–хөрөнгө оруулалт” форум 4-р сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна.

Тус форумын зорилго нь:

  • НЗДТГ-аас ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөр, тендерүүдийг хувийн хэвшилд танилцуулах,
  • Нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтран хэрэгжүүлэх,
  • Хувийн хэвшлээс УБ хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг нийслэлээс дэмжин хамтран ажиллах,
  • Гадаадаас оролцох хөрөнгө оруулагч нартай уулзах, төслөө танилцуулах, хамтын ажиллагаа тогтоох.

Иймд гишүүд, бизнес эрхлэгчид та бүхнийг тус форумд оролцож, нийслэлээс дэмжүүлэх шаардлагатай байгаа өөрсдийн санаачилж байгаа ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАХЫГ урьж байна.

ХЭН оролцож болох вэ?

  • Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл (LRT байгуулах төсөл г.м.), хөтөлбөрүүд, зарлагдах тендерүүдийн талаар МЭДЭЭЛЭЛ АВАХ хүсэлтэй ААН-үүд,
  • Нийслэлээс болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД;
  • Хөрөнгө оруулалт болон нийслэлээс дэмжлэг авч нийслэлд хэрэгжүүлэх төслөө танилцуулах хүсэлтэй ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ компаниуд.

Иймд Та бүхэн энд дарж урьдчилсан бүртгэлд бүртгүүлэн, төсөл танилцуулах бол танилцуулах төслийн нэрээ 2023 оны 3-р сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Одоогоор төслийн танилцуулга болон бичиг баримт бүрэн биш бол Та одоо танилцуулах төслийн нэрээ ирүүлээд, 4-р сарын 15 хүртэл танилцуулгаа бэлдэж байгаад танилцуулж болно.
  • Төслийг 2 аргаар танилцуулж болно: 1/ хурлын зааланд дэлгэцээр харуулан танилцуулах, 2/ үзэсгэлэнгийн талбайд оролцон танилцуулах.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утас, имэйлээр холбогдоно уу:

Имэйл: ceo@ubchamber.mn; info@ubchamber.mn

Утас: 9109-5757, 9903-0694

 

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс