"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
  • Дотоод мэдээ
  • "Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь" төслийн шалгаруулалтад урьж байна

"Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь" төслийн шалгаруулалтад урьж байна

2023/02/14

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ulaanbaatar Development Corporation” JSC/  нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэл-ийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14, 15, 18, 19 дүгээр хороод, 3, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, Эх нялхсын уулзвараас Өргөө кинотеатрын уулзвар хүртэл худалдааны төв орчмын замын урд, хойд талын авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ. 

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх шаардлагатай бөгөөд оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот.

Лавлах утас: 7777-0002, 95659448 (ажлын цагаар)

Mail: info@ubdc.mn

Web: www.ubdc.mn

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:

Хүлээн авагч:         “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк:                        Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар:      470013601

Үнийн дүн:              4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг

Гүйлгээний утга:     УБХК2023/02-01, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.

Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.

 “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

 

Холбоотой мэдээлэл
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
Үндсэн цэс