• Дотоод мэдээ
  • ОУВС: Чинээлэг иргэдэд төрөөс үзүүлдэг дэмжлэгийг зогсоовол инфляц буурах боломжтой

ОУВС: Чинээлэг иргэдэд төрөөс үзүүлдэг дэмжлэгийг зогсоовол инфляц буурах боломжтой

2022/05/06

ОУВС: Чинээлэг иргэдэд төрөөс үзүүлдэг дэмжлэгийг зогсоовол инфляц буурах боломжтой

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг манай улсад дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох уулзалтууд хийлээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай байна гэж байсан бол одоо 1 хувьтай болгож бууруулж байна.

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи: 

"Монгол Улсад эдийн засагт тулгарч болох эрсдэлтэй зүйлүүд гарч болзошгүй гэж үзэж байсан. Харамсалтай нь тэдгээр эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсад өрнөсөн байгаа шок Монгол Улсад нөлөөлж байна. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай байна гэж байсан бол одоо 1 хувьтай болгож бууруулж байна. Инфляц өндөр хэвээр байхаар байна. Энэ нь олон улсын түвшинд явагдаж байгаа үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Өмнө нь тооцоолж байсан эрсдэлүүдээс гадна огт тооцоолоогүй эрсдэл гарсан нь Украины дайн юм. 

Сайн мэдээ гэвэл Монгол Улсад цар тахлын асуудлаа амжилттай шийдвэрлэж чадсан байна.

Засгийн газрын зүгээс эрт арга хэмжээ авч чадсан. Хоёрдугаарт иргэд төрөөс явуулсан арга хэмжээтэйгээ зохицож, вакциндаа сайн хамрагдсан нь гол нөлөө үзүүлсэн.

 

Иргэд бэлэн мөнгөтэй болсноор бараа бүтээгдэхүүн авах боломжтой болж, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Бараа бүтээгдэхүүний эрэлт буурвал инфляц саарна. Тиймээс иргэддээ бүгдэд нь дэмжлэг үзүүлэх биш зорилтот бүлгийнхэнд дэмжлэг үзүүлбэл инфляц буурах боломжтой

Бидний хувьд энэ жил Орос-Украины дайн намжих байх, БНХАУ-д явагдаж буй Ковид-19-тэй холбоотой бодлого өөрчлөгдөнө гэж байгаа боловч итгэлтэй байж чадахгүй байна. Хэрвээ гадаадын асуудлуудыг шийдвэрлэж чадвал ирэх жилийн өсөлтийг өөдрөгөөр харж байна. Эдгээр асуудлуудыг шийдэж чадахгүй бол сөрөг үр дагавар их байх болно. Нөхцөл байдал яаж ч эргэсэн дараа жил Монгол Улсад амаргүй жил байх нь тодорхой байсан. Учир нь томоохон хэмжээний өр төлбөрүүдийг 2023 онд төлөх хуваарьтай байгаа.

Монголбанк болон Засгийн газартай энэ хүндрэлтэй үед ямар байдлаар  ажиллавал иргэдэд ачаалал багатай байх тухай ярилцлаа.

Одоо иргэдэд хамгийн том ачаа болж байгаа зүйл бол өндөр инфляцын түвшин. Олон улсад ажилласан туршлагаас харахад инфляц явагдахад ядуу иргэд хамгийн их өртдөг. Бид төр засгийн төлөөллүүдтэй уулзахдаа инфляцыг барихын тулд төрөөс үзүүлж буй дэмжлэгүүдээ зорилтот бүлгүүдэд чиглүүлэх хэрэгтэйг хэлсэн. Иргэд бэлэн мөнгөтэй болсноор бараа бүтээгдэхүүн авах боломжтой болж, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Бараа бүтээгдэхүүний эрэлт буурвал инфляц саарна. Иргэнд илүү их дэмжлэг мөнгө өгөх тусам дотоодын зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талд хил хаалттай учраас гаднаас орж ирэх бараа хязгаарлагдмал хэвээр байгаа. Байгаа хэдэн бүтээгдэхүүндээ мөнгөтэй болсон хүмүүс авъя гэхээр эргээд үнийн хөөрөгдөл үүснэ.

Төрийн зүгээс ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлэх гээд ажиллаад байхад эргээд үр дүн нь эсрэгээрээ гараад байна. 

Иргэдэд тулгарч байгаа асуудлыг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа арга хэмжээг авахдаа консерватив байдлаар хандах хэрэгтэй гэж уулзалтын үеэр ярилаа.

 

Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой. 

Бид хамгийн хэрэгцээтэй байгаа иргэдийн бүлгүүдээ тодорхойлоод дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Боломжийн орлоготой иргэдэд төрөөс мөнгө өгснөөр гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах хандлага нэмэгдэнэ. Гадаадаас бараа авах тусам төв банкан дахь валютаас татаж авна. Ингэх тусам төгрөгийн ханш унана.Төгрөгийн ханш унаснаар гадаадаас авч байгаа барааг илүү өндөр үнээр авна гэсэн үг. 

Хэд хэдэн машинтай айлын иргэдэд хүнсний талон олгоод байх шаардлагагүй гэсэн үг. Харин  хүнс авах боломжгүй байгаа иргэдэд хүнсний талон өгнө гэсэн үг. Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой. Төрөөс үзүүлж буй дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлснээр эрэлт буурч, улмаар инфляц буурна. Ингэх нь бүх хүнд хэрэгтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар болон иргэд хамтарч ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс