• Дотоод мэдээ
  • Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгохын ач холбогдлыг хэлэлцэв

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгохын ач холбогдлыг хэлэлцэв

2022/04/18

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгохын ач холбогдлыг хэлэлцэв

“IPO MONGOLIA 2022-Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Чуулга уулзалтаар

  • хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх,
  • төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох ач холбогдол,
  • IPO хийхэд компанийн үнэлгээний үр өгөөж, олон улсын стандартууд,
  • гадаадын хөрөнгө оруулалт татах боломж,
  • банкны салбарын реформ,
  • бондын зах зээл болон тогтвортой хөрөнгийн зах зээл зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хайлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан чуулга уулзалтыг нээж “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, эдийн засаг, байгаль орчин, нийгэмд гүйцэтгэх үүргийг идэвхжүүлэх бодлогын нэлээдгүй ажлуудыг гүйцэтгэсэн. Тухайлбал, дэд бүтцийн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр үнэт цаасны арилжааны дараа төлбөр тооцоог Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас гаргасан бодлогын зөвлөмж, суурь зарчмын хүрээнд Т+2 горимд шилжүүлж, төлбөрийн эсрэг нийлүүлэлт /DvP/ зарчмыг нэвтрүүлснээр үнэт цаасны зах зээлийн төлбөр тооцоо олон улсын жишигт нийцэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо өсөх суурь нөхцөл бүрдлээ. Мөн үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх, төвлөрсөн болон тухайлсан бүртгэл хоорондын уялдаа холбоог хангах, брокерын компаниудын чадавхыг сайжруулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай болгох чиглэлээр мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номинал дансны зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу боловсруулж, баталсан.

 

Азийн хөгжиж буй болон хөгжингүй хөрөнгийн зах зээлтэй орнуудад түгээмэл хэрэглэгддэг хадгаламжийн бичгийг хөгжүүлэх чиглэлээр хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих журмыг баталсан

Түүнчлэн “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж компаниудын хувьд хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах,  биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох, хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх боломжийг бүрдүүлсэн юм. Олон улсын хөрөнгийн зах зээлийн интеграцад нэгдэх, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг дотоодын биржид давхар бүртгэх чиглэлээр Үнэт цаасны давхар бүртгэлийн журамд хөрөнгө оруулагчид дотоодын болон гадаадын биржүүдийн хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлэн арилжаалах зохицуулалтыг бий болгож, өмчлөх эрхийн бүртгэлийн холимог тогтолцоог бий болголоо. Мөн Азийн хөгжиж буй болон хөгжингүй хөрөнгийн зах зээлтэй орнуудад түгээмэл хэрэглэгддэг хадгаламжийн бичгийг хөгжүүлэх чиглэлээр хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих журмыг баталсан. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад улсад хадгаламжийн бичиг гаргах, гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хадгаламжийн бичгийг гаргах боломж бүрдээд байна.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хувьцаат компаниудын ногдол ашгийг жижиг хувьцаа эзэмшигч нарт чирэгдэлгүй хурдан шуурхай тараах ажиллагааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшигч бүрийн арилжааны банкны дансанд байршуулах зохицуулалтыг мөн бий болгосон. Харин одоо олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг бий болгож, олон улсын хөрөнгө оруулагчид хөрөнгөө таатайгаар байршуулах, түүгээр зогсохгүй бүс нутгийн болон олон улсын санхүүгийн төв болох боломж бидэнд бий. Иймд өнөөдрийн чуулга уулзалтаар дараагийн 5-10 жилд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох чухал бодлогын саналууд гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн чуулга уулзалтын “Банк олон нийтэд нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх” хэлэлцүүлэгт Ажлын албаны дарга Т.Жамбаажамц оролцохын зэрэгцээ Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого, зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс