• Дотоод мэдээ
  • "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд тусгай арга хэмжээ авах тухай" тогтоолыг танилцуулж байна

"ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд тусгай арга хэмжээ авах тухай" тогтоолыг танилцуулж байна

2022/03/22

ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн эдийн засгийн хориг арга хэмжээг авах зарлиг, тогтоол гарсаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай 100 тоот зарлиг  энэ сарын 8-нд гарсан. Зарлигын дагуу Засгийн газраас нь дараах тогтоолыг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 311

  Москва хот

 

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 3 дугаар сарын

8-ны өдрийн 100 дугаар зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

 

"Оросын Холбооны Улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай" Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 100 дугаар зарлигийн 1 дэх заалтын "а" дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Оросын Холбооны Улсын Засгийн газраас ТОГТООХ нь

 

1. Хавсралтаар батласан жагсаалтад дурдсан барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадагш гаргахыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглосугай.

 

2. Энэхүү тогтоолын 1 дэх заалтад дурдсан арга хэмжээ нь дараах бараанд хамаарахгүй:

Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаралтай, СТ-1 гарал үүслийн гэрчилгээ бүхий бараа;

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Бүгд Найрамдах Абхаз Улс, Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улс руу гаргаж буй бараа;

Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийн гадна эхэлж, гадна дуусах олон улсын транзит тээврийн хүрээнд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй бараа;

Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү гадаад улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж буй бараа;

Гадаад улсын нутаг дэвсгэрт байрлаж буй Оросын Холбооны Улсын цэргийн ангийн үйл ажиллагаанд зориулж Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй бараа;

Техникийн болон экспортын хяналтын Холбооны албаны тусгай зөвшөөрөл, цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны тусгай зөвшөөрөл болон жагсаалт 2, Оросын Холбооны Улсын Батлан ​​хамгаалах яамнаас батласан жагсаалтын дагуу гаргаж буй бараа;

Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс руу гаргаж буй бараа (гарал үүслээс үл хамааран);

Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн процедурыг гүйцэтгэхээс өмнө бусад төрлийн гаалийн процедур (гаалийн дамжин өнгөрүүлэх болон гаалийн агуулахын гаалийн процедур)-т ороогүй тохиолдолд гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн процедурыг дуусгах зорилгоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй бараа;

Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас гарал үүсэлтэй, Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэрээс экспортлох зорилгоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын гаалийн процедурт хамрагдсан бараа;

Шпицберген арлууд дахь Оросын Холбооны Улсын байгууллагуудын үйл ажиллагааг хангах зорилгоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй бараа;

Олон улсын тээврийн зориулалттай тээврийн хэрэгсэл;

Хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж буй бараа.

3. Энэхүү тогтоолын 1 дэх заалтын хэрэгжилтэд тавьж ажиллахыг Холбооны гаалийн албанд даалгасугай.

4. Холбооны гаалийн албанаас холбогдох хяналт шалгалт явуулахад өөрийн бүрэн эрхийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн алба, Оросын Холбооны Улсын Үндэсний гвардийн цэргийн Холбооны албанд тус тус үүрэг болгосугай.

5. Үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үйлдвэрлэгчдийн холбоодын оролцоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэхийг гүйцэтгэх засаглалын Холбооны байгууллагуудад үүрэг болгосугай.

6. Энэхүү тогтооол нь албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн              М.Мишустин

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс