ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • Дотоод мэдээ
  • Монгол Улс Хойд Солонгосын Ражин боомтоор нүүрс экспортлохоор судалж байна

Монгол Улс Хойд Солонгосын Ражин боомтоор нүүрс экспортлохоор судалж байна

2022/01/28

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Далайн захиргаанд ажиллав. Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа далайн захиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар БНАСАУ-ын Ражин боомтоор нүүрс экспортлох боломжийг нарийвчлан судлах үүрэг өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д айлчлал хийсэн. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар багтаж, ОХУ-ын Тээврийн яам болон төмөр замын удирдлагуудтай уулзжээ. Ингэхдээ Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход ОХУ-ын Алс, Дорнодын боомтыг ашиглах тухай асуудлыг хөндсөн байна. ОХУ-ын зүгээс Алс, Дорнодын боомтоос илүүтэй БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглан, нүүрсний экспортоо өргөжүүлэх боломжийг судлахыг санал болгосон гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.

Тэрбээр "Цар тахал бидэнд нэг боомтоос хараат байж болохгүй гэдгийг санууллаа. Тээвэр логистик гээд бүх зүйлээ нэг боомтод найдалгүйгээр экспорт, импортын олон гарцтай байж, боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстойг харуулж байна. Манай улс БНХАУ-тай долоо, ОХУ-тай таван боомтоор далайн хэлэлцээр хийсэн тул экспорт, импортын бараа солилцох эрхтэй. Гэтэл зөвхөн Тяньжан боомтод ачаалал үүсдэг. Уг нь БНХАУ-ын 10 орчим боомт Монгол улсад нээлттэй. Эдгээрийг хамгийн түрүүнд ашиглах хэрэгтэй байна.

Мөн 1990-ээд оны дунд үе хүртэл ашиглаж байсан ОХУ-ын Алс, Дорнодын боомтууд бий. Цаашлаад Монгол Улсын экспортод ашиглах бүрэн боломжтой БНАСАУ-ын Ражин боомт ч байна. Энэ боомтод ОХУ-ын өргөн царигийн төмөр зам хүрдэг. Тиймээс үүнийг ашиглан Монгол Улс коксжих нүүрсээ гуравдагч орон руу гаргах боломж байна.

Цар тахлын улмаас Хойд Солонгосын талтай уулзаж, ярилцахад таатай биш байна. Халдварын тархалт буурч, нөхцөл байдал сайжирвал Оросын төмөр замын төлөөлөлтэй хамтран, Ражин боомтыг ашиглахад түлхүү анхаарч ажиллахыг зорьж байгаа. Үүнийг судлах үүргийг Далайн захиргаанд өгсөн" гэв.

Хойд Солонгосын Ражин боомтыг ашиглан экспортын гарцаа нэмэгдүүлэх тухай асуудлыг анх удаа хөндөөгүй.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен 2015 оны хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад айлчилсан. Энэ айлчлалаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улс БНАСАУ-ын далайн боомтоор дамжуулан гуравдагч оронд нүүрс нийлүүлэх тухай байв. Тухайн үед "Монгол Улс энэ онд 25 000 тонн нүүрсийг Ражин боомт руу тээвэрлэнэ" хэмээн мэдээлж байлаа.

Энэ талаар УБТЗ-аас “Бид өнгөрсөн онд ч БНАСАУ руу 25 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Хүлээн авагч улс болох Умард Солонгос нааштай хариу өгсөн. Гэвч одоо ОХУ-ын шийдвэрийг хүлээзнэж байна. Учир нь бид тус улсын нутгаар дамжуулан нүүрсээ тээвэрлэнэ.

Ирэх дөрөвдүгээр сард олон улсын ачаа тээвэрлэгчид хуралдаж, хэн ямар хэмжээний тээвэр хийхээ урьдчилан тохиролцоно. Энэ үеэр бид ОХУ-ын талтай зөвшилцөн, тарифын протокол зурахаар ажиллаж байна. Бидний хувьд 25 000 тонн нүүрсийг тээвэрлэлээ гэхэд хүн хүч, техник хэрэгслийн урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангасан” хэмээн мэдээлж байсан.

Гэвч энд дурдсан 25 мянган тонн нүүрс тээвэрлэлт хийгдээгүй юм.

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс