• Дотоод мэдээ
  • Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

2021/12/10

Улаанбаатар хот Хөх хоттой 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ах дүүгийн харилцаа тогтоосон түүхтэй. Энэ жил хоёр хотын Ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож  байна. Цар тахлын улмаас түүхэн ойн арга хэмжээг цахимаар зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р. Дагва, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч А.Ганхуяг, Хөх хотын орлогч дарга Ван Хаолэй, Хөх хотын Худалдааны газрын дарга Ли Хун, Хөх хотын худалдааг дэмжих хорооны дарга Баатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт харилцаа өргөжин тэлж, бизнес эрхлэгчдийн цахим хурал, үзэсгэлэн худалдаа, туршлага солилцох уулзалт гэх мэт олон арга хэмжээг  хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Хөх хот сүүлийн  10 жилд  орчны тохижилт, нөхөн сэргээлт, ногоон байгууламжид онцгойлон анхаарч, тодорхой үр дүнд хүрчээ. Харилцан туршлага солилцон, хамтран ажиллах олон боломж байгааг хотын удирдлагууд онцоллоо.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч А.Ганхуяг,  БНХАУ-ын Худалдааг дэмжих  хорооны Хөх хот дахь салбар хорооны дарга Баатар нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Цахим уулзалтанд оролцсон компаниуд харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлийнхээ талаар ярилцав. УБХТ-ын зүгээс нийслэл хотын компаниуд орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан смарт хот болох, хөрөнгө оруулалт татах чиглэлүүдээр Хөх хотын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны анхны алхам болж Монголын талаас “Эх нутгийн иргэд” ТББ, “Жаргалант Дулаанхан Сант” ХХК, “Инстанттранс” ХХК", “Аймон Интернэшнл” ХХК, Өвөр Монголын талаас “М-Грасс Эколожи Энд Энвайронмент (групп)” ХК , "Өвөр Монголын Шэньмү Хай-Тек Фарминг” ХХК, "Бэйдамэнь Кросс-Бордер И-Коммерс Операшн" ХХК-иуд хамтран ажиллах санамж бичиг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 

 

 

Хөх хот нь 3.1 сая хүн амтай, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, соёлын аялал жуулчлал, цахим худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбараа тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж өндөр амжилтад хүрсэн, Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, үр бүтээлтэй ажилладаг хотуудын нэг юм.

Холбоотой мэдээлэл
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
Үндсэн цэс