• Дотоод мэдээ
  • УБХТ-ын санал болгож буй ХАҮТ-уудын тогтолцоо-Дээвэр байгууллагын тухай

УБХТ-ын санал болгож буй ХАҮТ-уудын тогтолцоо-Дээвэр байгууллагын тухай

2021/12/04

УБХТ-ын хувьд ХБНГУ, БНСУ, ОХУ зэрэг олон улс орнуудад ашиглагддаг ХАҮТ-уудын “дээвэр байгууллага”-ын тогтолцоог бий болгохыг санал болгож байна.

“Дээвэр байгууллага”-ын тогтолцоо гэдэг нь:

  • Хот, аймаг, бүс нутаг, эдийн засгийн салбаруудад бие даасан хараат бус танхимууд байгуулагдан ажиллах ба эдгээр танхимууд нэгдсэн Үндэсний Танхимаа (Жишээ нь: Association of German Chambers of Commerce and Industry) үүсгэн байгуулна. Үүрэг ролийн хувьд хот, аймаг, бүс нутгийн танхимууд нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд тухайн бүс нутгийнхаа төр захиргааны байгууллагуудтай ажилладаг, тухайн бүс нутагт ажиллаж буй бизнес эрхлэгчдэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх ажлыг хэрэгжүүлнэ (Жишээ: Tokyo Chamber of Commerce and Industry, Busan Chamber of Commerce and Industry, Chamber of Commerce and Industry of Eastern Siberia г.м.).
  • Эдийн засгийн тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хамтран тухайн салбарынхаа ХАҮТыг байгуулж ажиллуулснаар тухайн салбарыг хөгжүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлуудыг мэргэжлийн өнцгөөс харж шийдвэрлэх боломжтой болно.
  • Эдгээр танхимууд нэгдэж Танхимуудын холбоо эсвэл Үндэсний Танхимаа үүсгэн ажиллах ба Үндэсний танхим нь Монгол улсын Засгийн газар, УИХтай улс орон, үндэсний хэмжээний, олон улсын хэмжээний хөгжлийн бодлогуудад бизнес эрхлэгчдийн саналыг хүргүүлж эрх ашгийг нь хамгаалахаар ажиллана, хувийн аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй, зөвхөн судалгаа, бодлогын ажлууд хийдэг болгоно.

ХАҮТ-уудын “дээвэр байгууллага” болох Үндэсний Танхимын үйл ажиллагааны санхүүжилт нь түүний гишүүн ХАҮТ-уудын төлөх хураамж байх ба энэ хураамж нь тухайн орон нутаг, салбарын ХАҮТ-ын гишүүдийн тооноос хамааран ялгаатай байна.

Үүний үр дүнд:

  • Засгийн газрын байгууллагуудтай танхимууд өөр өөрсдийн түвшиндээ харилцаж, төр болон танхимуудын харилцаа ойлгомжтой болно. Ө.х. Монгол улсын Засгийн газар, УИХтай зөвхөн Үндэсний танхим, салбарын яамдуудтай Үндэсний танхим болон холбогдох салбарын (хуулийн төсөлд “дагнасан танхим” гэж нэрлэгдэж байгаа салбарын танхимууд) танхимууд л харилцаж хамтран ажиллана. Аймаг, хотын захиргаатай зөвхөн тухайн аймаг, хотын ХАҮТ харилцан аймаг, хот, бүс нутгийн хөгжлийн асуудлуудаа ярилцдаг болно.
  • “Заавал” буюу албан гишүүнчлэлтэй болох учраас нэг танхимд ирэх хэт ачааллыг тархааж аймаг, хотын бие даасан танхимууд тэдгээр аж ахуйн нэгжүүдэд бодит үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
  • Аймгуудад одоо байгаа салбар танхимууд бие даасан танхим болж өргөжин хөгжиж санхүүгийн болон эрх мэдлийн дараагийн шинэ түвшинд гарч тухайн аймгийнхаа хөгжлийн төлөө бизнес эрхлэгчдийг манлайлан аймгийн захиргааны байгууллагуудтай эн зэрэгцэн хэлэлцээр хийх боломжтой болно.
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих боломжтой болно.
  • Монгол улсын танхимуудын дунд чөлөөт өрсөлдөөн бий болж харилцан бие биенээсээ суралцан илүү хурдтай хөгжих үндэс суурь бий болно.
  •  Салбаруудын танхимууд бий болсноор “заавал” гишүүнчлэлтэй болгон сайн дураар эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг үгүй хийж байгаа мэт харагдах сөрөг тал үүсэхээс сэргийлнэ.
Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс