ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

2021/11/24

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны  төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотголоо. Улмаар өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “2022 он бол Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааны хувьд чухал жил болно. Нийслэлийг удирдаж байсан үе үеийн ИТХ, Засаг дарга нар бий болгохыг зорьж байсан эрх зүйн томоохон шинэчлэлүүдээ бид батлуулж чадсан. Тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, эрх зүйн шинэ орчин дээр тулгуурласан эдийн засгийн шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүд, тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудаа шинэ оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь чухал” гэлээ. Улмаар эдгээр баримт бичгийг Нийслэлийн ИТХ хуулийн хугацаанд хэлэлцэн, батлахыг тодотгосон юм.

Үргэлжлүүлээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл”, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг  Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцэх тогтоолын төслийг батлав. Ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр буюу  пүрэв гарагт хуралдуулахаар товлоод байна.

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс