• Гадаад мэдээ
  • “AMAZON WEB SERVICES” ЗАРИМ САЛБАРТ КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ

“AMAZON WEB SERVICES” ЗАРИМ САЛБАРТ КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ

2021/11/18

“Amazon Web Services” цаашид “Google”, “Microsoft”-ийн жишгээр зарим салбарт клауд үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ.

Тус компани эрүүл мэнд, автомашин үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг тодорхой салбаруудад үйлчилгээний хүрээгээ тэлэх юм байна. Одоогоор “Amazon Web Services” тооцооллын дэд бүтцийн түрээс болон виртуалаар үйлчилгээгээрээ тэргүүлж яваа юм.

Хэдий тийм боловч салбар бүрийн онцлогт таарсан бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй байгаа нь ийнхүү шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болжээ.

Үндсэн цэс