ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • Дотоод мэдээ
  • Эрдэнэс Тавантолгой: Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

Эрдэнэс Тавантолгой: Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

2021/11/03

Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

Зах зээлийн тойм мэдээ хүргэж байна.

УЛС ОРНУУДАД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувьд өндөр хэвээр байна. Тухайлбал, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцын тоо, хаагдаж байгаа цахилгаан станцын тоог давсаар байна.

Нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаагаас эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд дээд цэгт хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм. Энэ нь цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ СААРСНААР БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ IX САРД БУУРЛАА

БНХАУ есдүгээр сард 4.35 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан дүн боллоо. Харин Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 39 хувиар буурч, 659 мянга 94 тонн болсон байна.

Монгол Улсад Коронавируст халдварын тархалт эрчимжсэнээр БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээврийн 3500 жолооч БНХАУ-ын боомтод саатаж, урт дараалал үүсгээд байна.

ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан Боршоо-Хандгaйт боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг ОХУ-ын тал мэдээллээ.

BLOOMBERG INTELLIGENCE: БНХАУ НҮҮРСНИЙ ГАРЦАА НЭМЖ ЧАДВАЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

БНХАУ-д өнгөрсөн онд нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлсэн Шаньси мужид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нүүрсний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Улмаар тус улс Австралийн нүүрсний импортод тавьсан хязгаарлалтаа ойрын хугацаанд зөөллөхөөр судалж байж магадгүй гэж “SXCoal” мэдээллээ.

БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон тус улсын Гаалийн ерөнхий газар Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах эсэх асуудлаар энэ сарын 8-ны өдөр уулзалт хийсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуанжоу боомтод Австралийн нүүрс ачсан усан онгоц ачаагаа буулгаж эхэлсэн “SXCoal” мэдээлжээ.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс