• Дотоод мэдээ
  • Ази, Номхон далайн Худалдааны хэлэлцээрээр 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг бууруулахаар тохирсон

Ази, Номхон далайн Худалдааны хэлэлцээрээр 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг бууруулахаар тохирсон

2021/10/04

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт /АНДХХ/ нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар хэлэлцээрийн оролцогч талуудтай цуврал хэлэлцээ хийж, улмаар нэгдэн орох нөхцөлийг 2018 оны 9 дүгээр сард хангасан.

УИХ-ын  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталснаар АНДХХ-ийн долоо дахь гишүүн улс болсон бөгөөд хэлэлцээрийг энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм.

АНДХХ-Д ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ?

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон хийгээд оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилсон.

Хэлэлцээр нь хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, гишүүн орнууд хоорондын худалдаан дахь тариф, тарифын бус болон худалдаатай холбогдол бүхий бусад саад тотгорыг бууруулах зорилготой.

 АНДХХ-ИЙН ДАВУУ ТАЛ

АНДХХ-ийн оролцогч талууд 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн.

АНДХХ нь хоёр хавсралт, барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журмаас бүрддэг. АНДХХ-ийн оролцогч талууд Худалдааг хөнгөвчлөх, Хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, Үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай ерөнхий хэлэлцээрүүдийг байгуулсан юм.

Шаардлагатай бусад мэдээллийг дараах линкээр орж авна уу.

1.    Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр
1.1    Хавсралт I Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт
1.1.1    Бангладеш
1.1.2    Хятад
1.1.3    Энэтхэг
1.1.4    Лаос
1.1.5    Монгол
1.1.6    Солонгос
1.1.7    Шри Ланка
1.2    Хавсралт II Гарал үүслийн дүрэм
1.3    Хавсралт II.А Салбарын гарал үүслийн дүрэм
2.    Барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журам
3.    Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээр
4.    Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд хөрөнгө оруулалтыг чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр
5.    Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр

 

 

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс