• Дотоод мэдээ
  • Цар тахлын улмаас барилгын салбарт учирч буй бэрхшээл, шийдэх гарц сэдэвт цахим уулзалт боллоо

Цар тахлын улмаас барилгын салбарт учирч буй бэрхшээл, шийдэх гарц сэдэвт цахим уулзалт боллоо

2021/07/21

Улаанбаатар хотын худалдааны танхимаас санаачлан Цар тахлын улмаас барилга, бүтээн байгуулалтын салбарт учирч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх шийдлийг тодорхойлох зорилгоор цахим уулзалтыг зохион байгуулав.

Цахим уулзалтад Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх А.Ариунаа,Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар,Зам, тээврийн хөгжлийн яамны  Авто тээврийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, ЗТХЯ-ны Авто тээврийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн З.Чүнсэрээ, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц. Нэмэхжаргал, ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Батболд, С.Ариунаа,Монголын ажил олгогч эздийн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 45 компанийн төлөөлөл оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 Барилга бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажлын хувьд газар шорооны ажил, суурийн ажлуудаа эхлүүлж, барилгын материалын татан авалтуудаа хийх цагаар хөл хорио тогтож, Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материалын тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Мөн өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрч буй ачаа тээврийн нэврэлт багассан.

Жирийн үед нэг талдаа 250 орчим автомашин нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар нэг талдаа 100 машин хилээр нэвтэрч байгаа нь барилгын материал татан авалт, үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байгааг онцоллоо. Барилгын материалын үнэ дэлхийн томоохон эдийн засагчдын тооцоогоор энэ оны сүүлээс буух үзүүлэлттэй байна гэсэн судалгаа гаргаад байна. Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яамдад хүргүүлэн ямар боломж байгаа талаар санал солилцож байгаа аж.

 Цахим уулзалтад оролцсон төлөөлөл өөр өөрсдийн саналаа илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг холбогдох бүх шатны байгууллагад хүргүүллээ. Уулзалтаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

 

  1. Хот байгуулалт, төлөвлөлтөд орчин үеийн ухаалаг, байгальд болон оршин суугчид ээлтэй, богино зайн эргэлттэй хот болгох шийдлүүдийг ашиглаж эхлэх, хот төлөвлөлтийн бүх бодлого эдгээр шалгуурыг хангаагүй бол баталдаггүй болох.
  2. Дотоодын барилгын материалын импорт, худалдааны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувиараа бизнес эрхлэгчид буюу ченжүүд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлтэй болгож татвар төлөгч болгон шударга өрсөлдөх боломжийг бий болгох.
  3. Импортын барилгын материал, түүхий эдийн ачаа тээвийг халдар хамгааллын журмын дагуу халдваргүйжүүлэн саадгүй оруулж ирэх тээвэрлэгчийн тоог одоо байгаагаас 2 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээрх халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд зарцуулж буй цагийг 2 дахин багасгах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
  4. Барилгын материал, түүхий эд импортлодог аж ахуйн нэгжүүдийн импортлох түүхий эд, материалд тавигдах шаардлагыг нь тодорхой зааж тухайн шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжүүдийг гаалийн “Ногоон” горимоор оруулж ирдэг болгох.
  5. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өглөгийг цуцлах нэг удаагийн татварын өршөөлийн хууль гаргаж хэрэгжүүлэх.
  6. Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадавхийг нэмэгдүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх боломжийг сайжруулахын тулд эдгээр аж ахуйн нэгжүүдийг вексель гаргах, векселийг мөнгөжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
  7. Импортоор орж ирж байгаа барилгын материалуудын стандартын шаардлагыг сайжруулж барилгад чанаргүй, хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй болон олон улсад хэрэглэхийг хориглосон материал ашигладгийг таслан зогсоох, барилгын ажил явагдаж байх үед эдгээрийг хянаж шалгадаг тогтолцоог бий болгох. Тухайлбал зэвэрдэг, хавдар үүсгэж буй хүнд элемэнттэй төмөр труба г.м.
  8. БХБЯ-ыг БОСНААЯ болгон өөрчлөн зохион байгуулж барилга, хот байгуулалтын өмнө тулгамдаж байгаа боловч бусад салбарын төрийн байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх шаардлагатай болдог асуудлуудыг нэгтгэн нэгдсэн удирдлагаар бодлогыг нь тодорхойлон хэрэгжүүлдэг болох. Тухайлбал, нийтийн аж ахуй, арчлалт, сайжруулалтын асуудлууд, барилгын салбарын боловсон хүчний хөгжлийн асуудлууд г.м.
  9. Барилгын тусгай зөвшөөрлийг олгох журам, шаардлагуудыг орчин цагийн технологиуд болон өнөөгийн эрхзүйн эрэлт дээр суурилснаар шинэчлэх, өөрчлөх
  10. Хүрэн шийдэл ба ногоон технологиудыг өөр хооронд нь ялгаж, стандартаар нь ангилсны үндсэн дээр ногоон технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмж, материал, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх. Одоо татвараас чөлөөлөгдөж байгаа тоног төхөөрөмж, бараа материалуудын жагсаалтыг дахин судлаж өөрчлөх. Тухайлбал гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх дулааны халаагуурын жагсаалт батлагдсаны дагуу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаагуурыг импортлохоор гаальд мэдүүлэхэд УИХ-аас баталсан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөх жагсаалтад байхгүй байна гээд татвар авч байна.
Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс