"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
  • Танхимын мэдээ
  • "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/07/07

Улаанбаатар хотын Худалдааны Танхим байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд улирал бүр В2В бизнес уулзалтыг бизнесийн салбар тус бүрээр зохион байгуулж буй билээ. Энэ удаа бид 2025 оны 6-р сарын 28-нд МТҮП-тай хамтран Технологи хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид болон хамтын ажиллагааг эрэлхийлэгчдэд зориулсан "Улаанбаатар-Tech2B" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү индэр дээр хиймэл оюун (AI), блокчэйн, автоматжуулалт, дата анализ зэрэг дэвшилтэт шийдлүүдтэй танилцаж, бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжуудын талаар танилцууллаа.

Уулзалтад УБХТ-ын гишүүдээс "Интелмайнд” ХХК-иас “Дижитал экосистем", "Гүнд Инвестмент" холдингийн хөрөнгө оруулалттай "ТУС Солюшн" ХХК-иас "Компанийн комплаенсын үйл ажиллагааг дижиталжуулах нь" илтгэлүүд тавигдаж, Google-н Ахлах инженер Б. Баттулга, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогч Martijn de Jong нар зочин илтгэгчээр оролцож, туршлага, мэдээллээ хуваалцав.

Мөн технологийн компаниудаас “Carepay Al”-с “Эрүүл мэндийн санхүүгийн үйлчилгээ”, “Metacog LLC”-с “Тоглоомд тулгуурласан Хүний неецийн удирдлага, хувь хүний сэтгэл зүйг тогтоох, сонгон шалгаруулалт, судалгаа”, “Rookie Systems” ХХК-с “Хиймэл оюунд тулгуурласан дүрс болон царай таних боловсруулалтанд суурилсан Машин сургалтын шийдлүүд”, “Smart contract” ХХК-с Блокчейнд суурилсан цахим баримт бичгийн нэгдсэн систем”, “Virtual Plus Agency”-с Хиймел оюун, цахим шийдэлд тулгуурласан бизнесийг дэмжих нь” танилцуулгууд тавигдлаа.

"Улаанбаатар-Tech2B" бизнес уулзалт нь цаашид технологи, бизнесийн огтлолцох уламжлалт цэг болох зорилготой бөгөөд хэрэв та инновациа зах зээлд гаргах, бизнестээ ухаалаг шийдэл нэвтрүүлэхээр эрэлхийлж байгаа бол бидний зохион байгуулах дараа дараагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Холбоотой мэдээлэл
"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
2026/03/05
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ
2026/02/16
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО
2026/02/13
ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/02/09
“2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/02/03
ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/02/02
“АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”
2026/02/02
Үндсэн цэс