• Танхимын мэдээ
  • УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2025/07/07

2025 оны 7-р сарын 4-нд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн байгууллагууд болон ААН-ийн төлөөллүүдтэй Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон НИТХ-ын Эдийн засгийн хорооны гишүүн төлөөлөгчид уулзалт хийлээ.

Уулзалтаар ААН-үүд Улаанбаатар хотод бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд, төрийн байгууллагуудын зүгээс учруулж буй хүндрэл, асуудлуудаа ярилцаж, хувийн хэвшлээс нийслэлтэй хамтран хэрэгжүүлэх боломжит төслүүдийн тухай танилцууллаа.

Үндсэн цэс