"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
  • Танхимын мэдээ
  • УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА

УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА

2025/08/04

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хувийн хэвшлийн төлөөллүүдтэй 2025 оны 8-р сарын 4-нд уулзаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан зөвшилцлийн механизм бий болгох, хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар ярилцлаа.

Тус уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөл оролцсон бөгөөд Ерөнхий сайдад дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар санал тавив. Үүнд:

  1. Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж Нийгмийн даатгалын сан, Баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат хөрөнгө оруулалтыг хийдэг механизм бий болгох
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг доод тал нь 2-3 жилийн өмнө хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдад танилцуулж дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалт хийх, төслийг хэрэгжүүлэхэд өөрсдийгөө бэлдэх хугацааг олгодог болгох
  3. Дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг мөн Хөрөнгө оруулалтын хуульд тусгаж оруулах
  4. Монгол улсад хэрэгжиж байгаа ихэнх хуульд хувийн хэвшлийн үүрэг, төрийн эрхийг л хуульчилсан байдаг тул төр, хувийн хэвшлийн аль алиных нь эрх, үүргийн тэнцвэртэй харилцааг бий болгох, төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, шийдвэрээс шалтгаалж хувийн хэвшилд хохирол учирсан бол үүнийг буруутай этгээдээр төлүүлдэг болгох замаар төрийн үүрэг, хариуцлагыг бий болгох
  5. ЖДҮ сан гэх мэт төрийн тусгай сангуудын үйл ажиллагаа, зарцуулалтад хувийн хэвшлийн хөндлөнгийн хяналтыг бий болгох г.м.

Мөн уулзалтын үеэр шинэ Засгийн газраас төсвийн реформ, төрийн өмчит компаниудын реформ зэрэг олон чухал шинэчлэлийн ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Тиймээс төр, хувийн хэвшлийн хооронд бодлогын болон хувийн хэвшлийн хөгжлийн асуудал, мега төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлүүдээр хэрхэн санал солилцож хамтран ажиллах, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц бодлого, хууль эрх зүйн бичиг баримтуудад хувийн хэвшлийнхний саналыг хэрхэн авч, тусгаж, эргэх холбоотой ажиллах талаар мөн санал солилцсон юм.

Холбоотой мэдээлэл
"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
2026/03/05
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ
2026/02/16
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО
2026/02/13
ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/02/09
“2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/02/03
ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/02/02
“АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”
2026/02/02
Үндсэн цэс