"УЛААНБААТАР-B2G" ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ ТӨВ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ "2025 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН"-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА “ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АШИГЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В- ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ДУТМАГ БАЙНА “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА "ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР B2B-ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
  • Дотоод мэдээ
  • Ипотекийн зээл авсан иргэд ирэх сарын 1-нээс төлбөрөө графикийн дагуу төлж эхэлнэ

Ипотекийн зээл авсан иргэд ирэх сарын 1-нээс төлбөрөө графикийн дагуу төлж эхэлнэ

2021/06/24

Ипотекийн зээл авсан иргэд ирэх сарын 1-нээс төлбөрөө графикийн дагуу төлж эхэлнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хурлаар бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах  шийдвэр гарсныг танилцууллаа.

Энэ үеэр Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл авсан иргэд ирэх сараас эхлэн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийнэ гэв. Ипотекийн зээл авсан иргэдийн сар бүрийн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сараас хойш царцаагаад байсан юм.    

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн юм.

Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт байлаа. Түүнчлэн энэ сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 5 их наяд төгрөгт хүрсэн гэж Төв банкнаас мэдээлэв.

Холбоотой мэдээлэл
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Үндсэн цэс