УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ
Улаанбаатар хотын худалдааны танхимын 2026 оны 2-р сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Танхимын Ерөнхийлөгчөөр Ч.Ганхуягийг сонгосноор хотын бизнес эрхлэгчдийг төлөөлөн манлайлж ажиллахаар Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, танхимын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, бодлогын өмгөөллийг хэрэгжүүлэн бизнесийн орчинд чухал нөлөөтэй хуулиудад гишүүд, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг тусгуулан ажиллахаар боллоо.
Тэрээр УБХТ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өнөөг хүртэл тус танхимын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж тус танхимын түүхийг бүтээлцэж яваа манай Удирдах зөвлөлийн нэр хүндтэй гишүүдийн нэг юм.

Улаанбаатар хотын Худалдааны Танхим 2015 онд байгуулагдаж, хотын хөгжилд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хотын захиргаанаас хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гишүүдээ хамруулж хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгөх чиглэлээр ажилладаг билээ.

