• Дотоод мэдээ
  • Зургаан дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатарын түгжрэл 30 хувиар буурна

Зургаан дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатарын түгжрэл 30 хувиар буурна

2021/06/14

Зургаан дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатарын түгжрэл 30 хувиар буурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу дэд төвүүдийн санхүүгийн асуудлыг шийдэх зорилгоор Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр Баянхошуу дэд төвд ажиллалаа. 

Энэ үеэр холбогдох албаныхан дэд төв, түүнийг дагасан бүтээн байгуулалт, тэдгээрийн явц болон дэд төв ашиглалтад орсноор бий болох давуу талуудын талаар танилцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны арван голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж, гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж, зургаан дэд төв ашиглалтад орно. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нь Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын хамтын томоохон зорилт. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, газар чөлөөлөх, хотын төвлөрлийг тэлэх, хотын захад амьдарч байгаа хэдий ч хотын төв орох шаардлагагүй төрийн үйлчилгээ авдаг болох, тийм орчныг бий болгоход дэд төвүүдийн зорилго оршиж байна. Баянхошуу дэд төвийн ажил эрчимтэй явж байгаа. Иймээс хотын төвөөс томоохон төрийн байгууллагыг нүүлгэх бодлогыг Засгийн газар барьж байна. Эхнээсээ яамд, томоохон төрийн байгууллагууд нүүхээр саналаа ирүүлсэн” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах чухал ажил бол зургаан дэд төв юм. Эдгээр дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 30 хувиар буурах судалгаа бий. Сангийн сайд дэд төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээлэл
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023/09/14
"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-д бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна
2023/04/18
Бизнес эрхлэгчид "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ
2023/03/30
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалтын форум 2023”-д урьж байна
2023/03/16
"Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь" төслийн шалгаруулалтад урьж байна
2023/02/14
“Бизнес ба Хүний эрх” глобал төслийн хүрээнд сургалт семинар зохиогдоно
2023/01/31
ГИШҮҮД ТА БҮХНИЙГ МОНГОЛЫН ТОП ЗАХИРЛУУДТАЙ ХАМТ "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2023/01/27
Хувийн хэвшлээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бүртгэж байна
2023/01/10
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
2023/01/04
Үндсэн цэс