COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Гадаад мэдээ
  • Энэтхэгийн Олон улсын торгоны үзэсгэлэн 14 дэх удаагаа зохиогдоно

Энэтхэгийн Олон улсын торгоны үзэсгэлэн 14 дэх удаагаа зохиогдоно

2023/02/06

            Энэтхэгийн Торгоны Экспортыг Дэмжих Зөвлөл (ISEPC) 3-р сарын 22-24 ний өдрүүдэд Энэтхэгийн Олон улсын торгоны үзэсгэлэнг 14 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

           Энэтхэгт үйлдвэрлэсэн торго нь  гоёмсог, бат бөх, гялалзсан, “уналттай” зэрэг өөрийн онцлогтойгоос гадна үйлдвэрлэлийн шат дамжлаг нь бусад орнуудынхаас ялгаатай байдаг.

            14 дэх удаагийн Энэтхэгийн олон улсын торгоны үзэсгэлэнд 150 гаруй орны худалдан авагч оролцох төлөвтэй байгаагаас 100 гаруй орны худалдан авагчдын онгоцны тийзний зардлыг санхүүжүүлж, эрх бүхий улс орнуудын ISEPC-ээс ивээн тэтгэх юм байна.

Зочин худалдан авагчдад онгоцны тийзний татаасыг дараахь байдлаар хуваах юм.

INR 40,000/- АНУ, Канад, Төв болон Өмнөд Америкийн орнууд зэрэг Хойд Америкийн орнуудаас худалдан авагчдад

INR 40,000/- Европ, Австрали, Африкийн орнуудаас ирэх  худалдан авагчдад

INR 35,000/- Япон, Өмнөд Солонгос, Египетийн худалдан авагчдад

INR 28,000/- Ойрхи Дорнодын орнуудаас ирэх  худалдан авагчдад

INR 24,000/- Энэтхэгийн дэд тивийн орнууд болон Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх худалдан авагчдад

Түүнчлэн 4/5 одтой зочид буудалд 2 өдөр үнэ төлбөргүй байрлаж, нисэх онгоцны буудлаас зочид буудал, үзэсгэлэн болох газар хүртэлх, үзэсгэлэнгээс буцах зэрэг унааны зардлыг хариуцана

Дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж үзээрэй.

 

 

 

Үндсэн цэс