• Дотоод мэдээ
  • Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 1 нэгжээр өсгөж 10 хувь болгох шийдвэр гаргалаа

Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 1 нэгжээр өсгөж 10 хувь болгох шийдвэр гаргалаа

2022/06/22

Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 1 нэгжээр өсгөж 10 хувь болгох шийдвэр гаргалаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна. Тэрээр бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж 10 хувь болгосон талаар мэдээллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

"Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөлөө. Гадаад эдийн засгийн төлөв өмнөх улирлаас муудсан. Цар тахлаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, улмаар Монголын эдийн засгийн өсөлт буурах нөхцөл байдалтай байна. Төв банкууд мөнгөний бодлогоо илүү хатууруулах төлөвт шилжиж байна. Дэлхий дахинд үнийн өслөт эрчимжихэд Орос-Украины тогтворгүй байдал нөлөөлж байна.

Дэлхий нийтэд инфляц эрчимжиж байна. Экспортын голлох түүхий эдийн үнэ дунд хугацаанд эргэн буурах эрсдэл байна. Харин уул уурхай, хөдөө аж ахуйн салбар идэвхжиж байна.  Мөн үйлчилгээний салбараас зочлох, аялал жуучлал, урлагийн салбарт өсөлт гарч байна. Хөдөлмөрийн зах зээлийн уналт зогсож ажилгүйдэл буурч байна. 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2,4 хувьд байхаар хадгаллаа. 

Инфляц 2022 оны 5-р сарын байдлаар 15,1 хувиар өсөөд байна. 

Дэлхий дахинд үүсээд буй үнийн өсөлт хүнсний бус импортын үнийн төлөв үнийг нэмэгдүүлэх зэрэг өндөр түвшинд хадгалагдах нөлөөллүүд байна. Хүнсний ногоо өсөлттэй байна. Намар гарсан ногооны үнэ зарим нь 2 дахин, зарим нь 60-70 хувийн өсөлттэй байна. Эдгээр шокийн нөлөөгөөр инфляц буурах тогтворжих нь улам хойшлогдож байна. Хоёр улирлаар хойшлууллаа. 

Төлбөрийн тэнцэл 1,51 сая долларын алдагдалтай гарсан. 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл өмнөх үеийн мөн үеэс 3,4 дахин тэлсэн. " гэв.

Тэрээр Монголбанкны тооцооллоор инфляц 20 хувьд хүрэхгүй гэж үзэж байна гэлээ.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс