• Дотоод мэдээ
  • I улиралд улсын нийт гадаад өр урьдчилсан дүнгээр 32.4 тэрбум ам.доллар болжээ

I улиралд улсын нийт гадаад өр урьдчилсан дүнгээр 32.4 тэрбум ам.доллар болжээ

2021/06/07

2021 оны I улиралд улсын нийт гадаад өр урьдчилсан байдлаар 32.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс хоёр орчим тэрбум ам.доллароор өссөнийг Монгол банк мэдээллээ.

Үүнээс Засгийн газрын нийт гадаад өр улирлын дүнгээр 203 сая ам.доллароор буурч, 8.4 тэрбум ам.доллар болсон байна. Харин жилийн дүнгээр 1.1 тэрбум ам.доллароор өсжээ. 2020 оны эцэст эдийн засагт эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 62.3 хувь болсон байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг энэ онд 44.1 хувь болгож бууруулах зорилтыг Засгийн газар тавиад байгаа юм. Харин 2022 онд 39.1 хувь болгож бууруулна гэж тооцоолжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан юм. Ингэснээр ирэх оны эцэс хүртэл төлөгдөх томоохон гадаад валютын өр төлбөр байхгүй байгааг “Fitch” агентлаг дурдаж байв.

Харин ирэх онуудад төлөгдөх өр төлбөрийг харвал 2022 оны 12 дугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ” бонд, 2026 онд “Номад” бонд байгаа юм.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс