УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Мэдээ мэдээлэл
  • Таваарын зах зээл оны хоёрдугаар хагаст ч хүндхэн байх төлөвтэй

Таваарын зах зээл оны хоёрдугаар хагаст ч хүндхэн байх төлөвтэй

2020/07/09

Цар тахлын улмаас оны эхний зургаан сард ихээхэн савлагаатай байсан таваарын зах зээл оны хоёрдугаар хагаст ч хүндхэн байх төлөвтэй байна.

Ялангуяа шинэ төрлийн “коронавирус”-ийн тохиолдлын тоо 10 сая даваад байгаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын эдийн засаг зэрэг хүчин зүйлүүд таваарын үнэд голлон нөлөөлөхөөр байна.

Газрын тосны үнэ оны эхний хагаст түүхэндээ анх удаа “0”-ээс доош бууж, баррель газрын тос -40 ам.доллар хүртэл огцом унасан юм. Харин хоёр сарын дараа эргэн өсөж, 40 ам.доллар хүрээд байна. Энэ он дуустал үнэ хэрхэн өөрчлөгдөх нь цар тахлын дараах шатахууны хэрэглээтэй шууд уялдахаар байгаа юм. Мөн хөл хорионы үед агуулахуудад хэт их нөөц бүрэлдсэн байгаа учир олборлогч улсуудын газрын тосны нийлүүлэлт цаашдын төлөвт голлон нөлөөлөхөөр байна.

Харин хямралын энэ үед аюулгүй хөрөнгийн хэрэгсэл алтны үнэ оны эхний зургаан сард 17 хувиар өсөж, сүүлийн долоо орчим жилийн дээд түвшинд хүрээд байна. АНУ-ын бодит бодлогын хүү хасах түвшинд хүрч, хөрөнгө оруулалтын эрэлт сайн байгаа юм. Хэдий тийм боловч алтны үнийг оны хоёрдугаар хагаст унц нь 1900 ам.доллар хүрнэ гэж “ANZ” таамаглаж байна. “Goldman Sachs” ирэх 12 сарын хугацаанд унц алт 2000 ам.доллар хүрнэ гэж тооцoолжээ.

Зэсийн хувьд гуравдугаар сарын доод түвшнээсээ 30 орчим хувиар сэргэж, улирлын дүнгээр 2010 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөн байна. Шинэ төрлийн “коронавирус” дахин дэгдэх эрсдэлтэй байгаа ч зарим шинжээчид зэсийн үнийг цаашид ч өснө гэж харж байна.

"Хөл хорионоос үл хамааран нийлүүлэлт сул байгаа" гэж “Jefferies” компани онцолж байв. Цар тахлын улмаас “Codelco” компани Чили дэх “Chuquicamata” уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Улмаар тонн зэсийн үнэ 6000 ам.доллар дөхөөд байна. Нөгөөтэйгөөр БНХАУ-д эрэлт эрс нэмэгдэж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ.

Харин төмрийн хүдрийн төлөв 2019 оныхтой төстэй байна. Өнгөрсөн оны эхний хагас жилд Бразилд олборлолт саатсанаар үнэ өсөж, үлдсэн хагаст эргэн буурч байсан юм. Үүний адил оны эхний хагаст нийлүүлэлт саатаж, төмрийн хүдрийн үнэ тонн нь 100 ам.доллар давжээ. Хэдий тийм боловч цаашдын төлөв сөрөг байна.

“Vale” гарцаа эргэн сэргээж байгаатай зэрэгцээд төмрийн хүдрийн үнэ IV улиралд тонн нь 80 ам.доллар хүрнэ гэж “Morgan Stanley” тооцоолж байгаа юм.

Үндсэн цэс