• Дотоод мэдээ
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-МОНГОЛ УЛС-ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-МОНГОЛ УЛС-ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД

2022/03/22

 

Дэлхийн хэмжээнд ТХЗ-ын 17 зорилгын хүрээнд 169 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон юм. ҮСХ-ноос Монгол Улс дахь ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн бэлэн байдалд 5 удаагийн үнэлгээг хийсэн бөгөөд 2021 оны байдлаар үндэсний түвшинд тооцон гаргах боломжтой 132 шалгуур үзүүлэлтийн тоо мэдээллийг нэгтгэн түгээж байна.

Монгол Улс дахь ТХЗ-ын хэрэгжилтийг зорилго тус бүрээс зарим сонгосон үзүүлэлтийн хувьд: 

 1. ЯДУУРЛЫН БҮХ ХЭЛБЭРИЙГ ЭЦЭС БОЛГОХ
Тогтвортой хөгжилд хүрэх тэргүүн зорилгын нэг нь ядуурлыг бууруулах, тэр дундаа туйлын ядуурлыг эцэс болгох явдал юм. Дэлхий дахинаа 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эзлэх хувийг наад зах нь хоёр дахин бууруулах зорилт тавьсан.

ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЯДУУРАЛД ӨРТСӨН ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улс ядуурлын хамралтын хүрээг өрхийн хэрэглээнд тулгуурлан тооцдог бөгөөд үндэсний түвшинд тодорхойлсон ядуурлын шугамаас доогуур орлоготой хүн ам 2020 онд 21.6 хувийг эзэлж байсан бол 2021 онд 29.6 хувь болж өссөн. Харин 2021 оны байдлаар ядуурлын түвшин 28.4 хувь болж, 2020 онтой харьцуулахад бага зэрэг буурсан хэдий ч гурван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна. 

ХҮҮХЭД ЯДУУРАЛД ӨРТӨХ НЬ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын тухайн насны бүлгийн хүн амд эзлэх хувь 18 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн өндөр байгаа нь хүүхэд ядууралд өртөхөд хамгийн ойр, эмзэг байдгийн тод жишээ юм. 2014 онд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 29 орчим хувь нь үндэсний ядуурлын шугамаас доошуур амьжиргаатай аж төрж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 36 хувь болж өсжээ. Түүнчлэн, 30-39 насны залуучууд бусад насанд хүрэгчидтэй харьцуулахад ядууралд өртөмтгий байна. Үндэсний ядуурлын шугам бол өрхийн хэрэглээг мөнгөн дүнгээр илэрхийлж тооцсон үзүүлэлт бөгөөд ядууралд нөлөөлж буй өрхийн аж байдлын бусад олон хүчин зүйлийг бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй сул талтай. Тиймээс ядуурлыг олон хэмжээсээр үнэлж тооцох нь ядуурлыг бууруулах бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

ЗОРИЛГО 2. ӨЛСГӨЛӨНГ ЭЦЭС БОЛГОЖ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХООЛ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛЖ, ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ
Хүн бүр амьдарч байгаа газар орондоо хангалттай хэмжээний хоол тэжээлтэй байж, эрүүл, сайн сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх нь Тогтвортой хөгжлийн хоёр дахь зорилго. Өлсгөлөнг эцэс болгохын зэрэгцээ хариуцлагатай, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнс тэжээлийн хүртээмжтэй байдлыг дэмжих нь энэ зорилгын гол эрмэлзэл юм. Ингэхийн тулд тогтвортой хүнс үйлдвэрлэлийн тогтолцоог бэхжүүлж, жижиг фермерийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэднийг зах зээлийн өрсөлдөөнд тэгш оролцож, технологийн дэвшлийг үр ашигтай нэвтрүүлэх боломжоор хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. 

2020 ОНД БАРУУН БҮСЭД 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ТАВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ӨСӨЛТ ХОЦРОЛТТОЙ БАЙЖЭЭ

Хүүхдийн өсөлт хөгжил нь тэдний хоол тэжээлийн байдлаас ихээхэн хамаардаг. 2020 онд 5 хүртэлх насны нийт хүүхдийн 11 хувь нь өсөлт хоцролттой байсан бол 2021 онд 9 хувь болж буурчээ. Уг үзүүлэлт 2018 болон 2019 онд Баруун болон Хангайн бүсэд улсын дунджаас өндөр байсан бол Улаанбаатар хот, Төвийн бүсэд улсын дунджаас арай доогуур, эсвэл ойролцоо байжээ. 

ЭХИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШИН ӨНДӨР БАЙХ НЬ ХҮҮХДИЙН ӨСӨЛТӨД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ 

Боловсролын түвшин доогуур эхийн 5 хүртэлх насны хүүхдийн 15 хувиас илүү нь өсөлт хоцролттой байна. Харин уг үзүүлэлт дээд боловсролтой эхийн 5 хүртэлх насны хүүхдийн хувьд 7 хувь байгаа нь улсын дунджаас доогуур үзүүлэлт бөгөөд эхийн боловсролын түвшин хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг юм. 

Анхаарал татах зарим үзүүлэлтээс хүргэж байна. 

.

  • Ажилгүйдлийн түвшин 2020 онд 10.0 хувь болж өмнөх оноос 2.2 пунктээр өсжээ.
  • Хөдөөд хүмүүс хот суурин газрынхантай харьцуулахад амьдардаг газраа илүү аюулгүй гэж үздэг байна.
  • 1-14 насны 2 хүүхэд тутмын нэг нь өрхийн гишүүдийн зүгээс сэтгэл санааны эсвэл бие махбодын ямар нэгэн шийтгэл хүлээжээ.
  • Эмэгтэйчүүд хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртөж байна.
Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс