УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Гадаад мэдээ
  • Европын Төв банк мөнгөний бодлогодоо үе шаттайгаар тохиргоо хийнэ

Европын Төв банк мөнгөний бодлогодоо үе шаттайгаар тохиргоо хийнэ

2022/02/08

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард "үе шаттайгаар" мөнгөний бодлогодоо тохиргоо хийнэ гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын Төв банк 2022 оны эцсээр бодлогын хүүгээ өсгөх дохио өгсөн юм. Түүнчлэн гуравдугаар сард хийх хурлаараа урт хугацаанд үргэлжилж буй бонд худалдан авалтаа бууруулах талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Евро бүсэд инфляц 5.1 хувь хүрч эрчимжээд байгаа юм. Хэдий тийм боловч бодлогын хүүг чангаруулж эхлэхээс өмнө бүрдэх шаардлагатай гурван нөхцөл байгааг Кристин Лагард онцоллоо.

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Бид бонд худалдан авах хөтөлбөрөө дуусгахаас өмнө бодлогын хүүгээ өсгөхгүй. Түүнчлэн Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж эхлэхэд бүрдэх шаардлагатай гурван нөхцөл байгаа. Хэтэрхий эрт бодлогын хүүг өсгөхгүй байхад эдгээр гурван нөхцөл нөлөөлж байна. Эцэст нь хэлэхэд бид үе шаттайгаар мөнгөний бодлогодоо тохиргоо хийх болно” гэж мэдэгдэв.

Үндсэн цэс