COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Дотоод мэдээ
  • IX/1-нээс хойш дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 20 гаруй хувиар өслөө

IX/1-нээс хойш дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 20 гаруй хувиар өслөө

2021/11/24

IX/1-нээс хойш дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 20 гаруй хувиар өсөөд байна

Сүүлийн гурван сар орчмын буюу есдүгээр сарын нэгнээс хойш Монголын Хөрөнгийн биржийн “Топ-20”-ийн сагсанд багтдаг дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 20 гаруй хувиар өссөн байна.

“Монос хүнс” ХК-ийн нэгж хувьцааны ханш есдүгээр сарын нэгэнд 72.73 төгрөг байсан бол сүүлийн арилжаагаар буюу 11 дүгээр сарын 22-нд 94 төгрөгт хаагдлаа. Ийнхүү хувьцааны ханш нь 29.2 хувиар буюу хамгийн их өссөн байна.

11 дүгээр сарын 19-нд хувьцааны ханш нь 94.88 төгрөгт хаагдсан нь 2019 онд IPO хийснээс хойш түүхэн дээд ханшдаа хүрсэн үзүүлэлт боллоо. Хоёр жилийн хугацаанд “Монос хүнс” ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

“Түмэн шувуут” ХК болон “Талх чихэр” ХК болон “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн гурван сар орчмын хугацаанд тус тус 24 гаруй хувиар өссөн бол “Дархан нэхий” ХК-ийнх 16.6 хувиар өсжээ.

АПУ ХК-ийн хувьд нэгж хувьцааны ханш нь 14.6 хувиар өссөн байна. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь хамгийн их хэмжээгээр нэмэгдсэнийг онцолж болохоор байгаа юм. Есдүгээр сарын нэгнээс хойш үнэлгээ нь 521 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Даваа гарагийн арилжаа хаагдахад нэг их наяд 583.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Цар тахлын хямрал тохиосон үед компаниудын хувьцааны ханш буурч, арилжааны идэвх суларч байсан бол есдүгээр сараас эхлэн тогтворжиж, ялангуяа үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үзүүлэлт эрс сайжирсан байна.

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс