УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Арбитр
  • Тооцоолуур

Тооцоолуур

АРБИТРЫН ЗАРДАЛ ТООЦОХ

 

Арбитрын зардал нь үндсэн болон нэмэлт зардлаас бүрдэнэ. Арбитрын хөлс болон арбитрын үйлчилгээний зардалд төлж буй хураамжийг арбитрын үндсэн зардал гэнэ. Шинжээчийн зардал, үзлэг хийх, шуудан, хэлмэрч болон бусад зардлыг нэмэлт зардал гэнэ.

Хэрэв нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй бол арбитрын үндсэн зардлыг арбитрын ажлын алба тодорхойлно.

Арбитрт нэхэмжлэл гаргахдаа дараах аргачлалын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс арбитрын үндсэн зардлыг тооцож төлнө.

Банкны мэдээлэл

Голомт банк: MN240015002015101809 МНТ
Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын худалдааны танхим

Гүйлгээний утга: __________ ХХК эсвэл иргэн ________-иас арбитрын зардал

Дотоодын маргаан хянан шийдвэрлэх арбитрын үндсэн зардлын хэмжээг нэхэмжлэлийн үнийн дүнгээс доорх хувь хэмжээгээр тогтооно:

/Төгрөгөөр/

Нэхэмжлэлийн

үнийн дүн /төгрөгөөр/

 Үндсэн зардлын хувь, хэмжээ /төгрөгөөр/

1.

1-1,000,000

15 %

2.

1,000,001-10,000,000

150,000 төгрөг дээр 1,000,000 төгрөгөөс давсан дүнгийн 3.5 хувийг нэмнэ.

3.

10,000,001-100,000,000

465,000 төгрөг дээр 10,000,000 төгрөгөөс давсан дүнгийн  1.9 хувийг нэмнэ.  

4.

100,000,001-500,000,000

2,175,000 төгрөг дээр 100,000,000 төгрөгөөс давсан дүнгийн 1.5 хувийг нэмнэ.

5.

500,000,001- 1,000,000,000

8,175,000 төгрөг дээр 500,000,000 төгрөгөөс давсан дүнгийн 1 хувийг нэмнэ.

6.

1,000 000 001 төгрөгөөс дээш

30,000,000 төгрөг

 

Гадаад валютаар илэрхийлэгдсэн нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжилсэн өдрийн Монгол Банкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн тооцно.

 

Жишээ нь: 180,000,000₮-ийн үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зардлыг тооцохдоо нэг дахь хүснэгтийн 4 дэх хэсэгт заасны дагуу бодно.

180,000,000 – 100,000,000=80,000,000.

80,000,000*1.5/100+2,175,000=3,375,000 төгрөгийг үндсэн зардалд төлнө.

Үндсэн цэс