COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хонг Конгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд урьж байна

2021 оны Хонг Конгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2021 оны 7-р сарын 29-өөс 8-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдах гэж байна. 

Тус үзэсгэлэнд БНХАУ-ын болон олон улсын 700 компани оролцох бөгөөд эдгээрийн 85% нь гадаадын оролцогч компаниуд байх болно. 

Эхний хоёр өдөрт БНХАУ-ын болон гадаадын мэргэжлийн компаниуд B2B буюу бизнес уулзалт, семинар зэрэг арга хэмжээнүүдэд оролцож үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах боломжтой бөгөөд сүүлийн 2 өдөр нь олон нийтэд нээлттэй арга хэмжээнүүд буюу B2C уулзалт, танилцуулах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.  

Эхний 2 өдөр болох арга хэмжээнд оролцож бизнес уулзалт хийх компаниуд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Тус үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж харна уу.

Жич: Тус үзэсгэлэнд оролцох, үзэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд УБХТ-д хандан мэргэжлийн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

Үндсэн цэс