ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ
Харгалзах дугаар: NEVI-EOI-26004
Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх сүлжээний бренд дизайн боловсруулах үйлчилгээний оролцох сонирхол хүлээн авах тухай
1. Оршил
Улаанбаатар хотын худалдааны танхим (УБХТ) нь "Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд нийтийн цэнэглэх сүлжээний нэгдсэн брэндийн дүр төрхийг бүрдүүлэх зорилгоор бренд дизайн боловсруулах үйлчилгээ үзүүлэх туршлагатай байгууллагуудаас оролцох сонирхлыг хүлээн авч байна.
2. Ажлын хамрах хүрээ
2.1 Брэнд стратеги
-
Брэндийн үнэт зүйл, байршуулалт (Brand Positioning);
-
Брэндийн үндсэн концепц;
-
Брэндийн өнгө аяс, хэрэглээний зарчим.
2.2 Лого болон визуал таних тэмдэг
-
Үндсэн лого;
-
Хувилбар логонууд;
-
Өнгөт болон хар, цагаан хэрэглээ;
-
Хамгаалалтын зай болон хамгийн бага хэмжээ.
2.3 Брэндийн үндсэн элементүүд
-
Өнгөний систем (Color Palette);
-
Монгол болон англи хэлний фонтууд;
-
Дүрслэлийн элементүүд;
-
Icon болон Graphic Element;
-
Pattern болон бусад таних элементүүд.
2.4 Brand Book
Үүнд дор дурдсан агуулгыг багтаасан байна.
-
Брэндийн хэрэглээний стандарт;
-
Лого хэрэглэх дүрэм;
-
Өнгө болон фонтын хэрэглээ;
-
Албан бичгийн хэвлэл;
-
Танилцуулгын материал;
-
Дижитал хэрэглээ;
-
Сошиал медиа загварууд;
-
Сурталчилгааны материал;
-
Merchandise хэрэглээ.
2.5 Цэнэглэх станцын орчны дизайн
-
Totem болон гадна самбар;
-
Wayfinding болон чиглүүлэх тэмдэглэгээ;
-
Parking marking;
-
Charger branding;
-
Safety signage;
-
Site branding;
-
Fence болон барилгын график шийдэл (шаардлагатай тохиолдолд).
2.6 Маркетингийн хэрэглээ
-
Брошюр;
-
Roll-up;
-
Poster;
-
Social media template;
-
Web banner;
-
Presentation template.
2.7 Барилга угсралтын бренд хэрэглээний гайдлайн
Цэнэглэх станцуудын барилга угсралтын үед мөрдөх бренд хэрэглээний заавар боловсруулна.
3. Оролцогчид тавигдах шаардлага
3.1 Байгууллагын шаардлага
-
Хуулийн этгээд байх;
-
Брендинг, график дизайн, визуал коммуникацийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
-
Сүүлийн 5 жилийн хугацаанд 3-аас доошгүй иж бүрэн Brand Book боловсруулсан туршлагатай байх;
-
Санхүүгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх.
3.2 Мэргэжлийн баг
Багадаа дараах үндсэн бүрэлдэхүүнтэй байна.
-
Brand Designer;
-
Graphic Designer;
-
UI/Visual Designer (давхар үүрэгтэй байж болно).
3.3 Техникийн чадавх
-
Монгол кирилл типографийн туршлагатай байх;
-
Бүх эх файлыг (AI, PSD, INDD, SVG, PDF болон бусад шаардлагатай формат) хүлээлгэн өгөх боломжтой байх.
4. Ирүүлэх материал
Оролцогч дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ.
-
Байгууллагын танилцуулга;
-
Улсын бүртгэлийн гэрчилгээ;
-
Ижил төстэй төслүүдийн туршлага;
-
Портфолио;
-
Гол мэргэжилтнүүдийн мэдээлэл;
-
Логоны урьдчилсан нэг (1) концепц;
-
Техникийн санал;
5. Сонгон шалгаруулалтын үе шат
Энэхүү оролцох сонирхол хүлээн авах ажиллагааны зорилго нь шаардлага хангасан байгууллагуудыг урьдчилан сонгон шалгаруулж, дараагийн шатны худалдан авах ажиллагаанд оролцуулахад оршино.
EOI-д материал ирүүлсэн нь гэрээ байгуулах баталгаа болохгүй бөгөөд Захиалагч шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатанд урьж оролцуулна.
6. Материал ирүүлэх хугацаа
Материалыг 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл дараах цахим шуудангаар хүлээн авна.
Цахим шуудан: procurement@ubchamber.mn