"НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/05/01
Ногоон бүтээн байгуулалт, эрчим хүчний үр ашиг, БОНЗ-д суурилсан санхүүжилтийн боломжийг танилцуулах “Ногоон төсөл ба ногоон санхүүжилт” сэдэвт сургалт 2026 оны 4 дүгээр сарын 30-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь эрчим хүчний “A–A++” зэрэглэлийн төсөл хөгжүүлэлт, ногоон барилга, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шийдэл, мөн БОНЗ-ын шалгуурт нийцсэн санхүүжилтийн боломжийг хэлэлцэж буйгаараа онцлог юм. Мөн Олон Улсын ISO 23237:2023, GB/T 37655-2019, DB51/T199-2022 стандартуудыг Монгол Улсын MNS стандарттай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлийн мэдлэг олгох зорилготой сургалт болсон юм.
Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс хамрагдлаа.








Холбоотой мэдээлэл