"НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ" СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Эрчим хүчний хэмнэлттэй "А-А++" зэрэглэлийн төсөл хөгжүүлэлт болон ESG-д суурилсан ногоон санхүүжилтийн боломжуудын талаарх "Ногоон төсөл ба ногоон санхүүжилт" сэдэвт сургалтад урьж байна.
Олон улсад болон Монгол Улсын Засгийн газрын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад ногоон бүтээн байгуулалт, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын бодлогод нийцсэн ногоон санаачилгыг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх боломж, эрчим хүчний олон улсын стандартуудыг /ISO 23237-2023, GB/T 37655-2019, DB51/T199-2022/ MNS стандартад шинээр орж байгааг уялдуулан энэхүү сургалтын эхний шатыг Улаанбаатар хотын худалдааны танхим, BIPV Mongolia LLC нар хамтран зохион байгуулж буй юм.
Сургалтад хамрагдсан байгууллага, ААН-үүдээ БНХАУ-ын Чунчинг хотноо зохион байгуулагдах бизнес уулзалт болон төсөл хэрэгжүүлсэн байгууллагуудын модультай очиж танилцах аялалд хамруулна.
Хамтрагчид: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ
Хэзээ: 2026 оны 4-р сарын 30-нд 14 цагт
Байрлал: Чингисийн талбайн баруун талд хуучнаар хотын захиргааны байрны 1 давхарт, "Тэрбум мод хөдөлгөөн" -ий хурлын танхимд
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1jHJ-QABjmyloLwNTqurzK5P4hJ4auTc90M6vkxl4bt4/edit
- Сургалтын үндсэн төлбөр-950,000 төгрөг
- УБХТ-ын гишүүд 20% хөнгөлөлттэй
- Эхний сургалтанд хамрагдсан гишүүн/оролцогч 2 дахь шатны сургалтанд 30% хөнгөлөлттэй
Лавлах утас: 99995605, 93000220, 99995010
