УРИАЛГА БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО “УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

УРИАЛГА

2026/04/27

Монгол Улс хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засагтай улсын хувьд эдийн засгийн тогтолцоогоо өөрчилснөөс хойш өнөөг хүртэл хувийн хэвшлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, хамгаалах тогтолцоог бий болгон хөгжүүлж ирсэн билээ. Энэхүү тогтолцооны тулгуур хуулиудын нэг нь “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль” бөгөөд энэ хууль нь хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага болох худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тогтолцоог тодорхойлж, танхимуудаар дамжуулан хувийн хэвшлийн хөгжлийг хангах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн цөм болох хувийн хэвшлийнхний нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндэс нь болдог.

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим нь тус хуулийн дагуу байгуулагдан ажиллаж байгаа бие даасан хоёр танхимын нэг бөгөөд энэ хууль нь зөвхөн “Үндэсний танхим”-ын хууль биш Монгол Улс дахь ХАҮТ-уудын тогтолцооны тухай хууль тул энэхүү тогтолцоог боловсронгуй болгож, хөгжлийн дараагийн шатанд гаргах замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих ёстой гэж үзэж УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэхийг дэмжихийг уриалж байна.

Ийнхүү танхимуудын тогтолцоог сайжруулахгүй, хөгжлийн дараагийн шатанд гаргахгүйгээр өнөөгийн шүүмжлэлд өртөөд буй улс төрөөс хараат байдал, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжигч бус боомилогч болсон байдал, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалагч болсон зэрэг нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж УБХТ-ын гишүүд бид үзэж байна.

“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн сайжруулснаар дараах үр ашигтай тогтолцоо бүрдэнэ гэж УБХТ-ын гишүүд бид үзэж байна. Үүнд:

  • аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд орон нутгийн танхимууд илүү оролцоотой болж, тухайн орон нутгийн бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг болох болно;
  • танхимуудын танхим болж шинээр зохион байгуулагдах Үндэсний танхим нь нийт бизнес эрхлэгчид, салбаруудыг төлөөлөн бодлого боловсруулагчдын шийдвэрт нийт хувийн хэвшлийг төлөөлөн оролцох бодлогын өмгөөллийн үйл ажиллагаагаа эрхэлдэг болох замаар хувийн хэвшлээс төртэй харилцах харилцаа илүү зохион байгуулалттай, хараат бус болох боломжтой болно;
  • тухайн салбар, орон нутгийн бизнес эрхлэгчдээ чадавхжуулах, хөгжүүлэх ажлыг тухайн орон нутаг, нийслэл, салбарын танхимууд нь эрхэлдэг болох замаар улсын хэмжээний нэгдсэн, эрүүл, зохион байгуулалттай тогтолцоо бүрдэнэ.

Монгол Улсын эрх зүйн тогтолцоогоор иргэдийн эрхийг УИХ-ын гишүүд, НИТХ-ын гишүүд, төрийн эрхийг төрийн бүх шатны байгууллага төлөөлөн, хамгаалдаг бол аж ахуй эрхлэгчийн эрх ашгийг хамгаалдаг цорын ганц байгууллага нь ХАҮТ байдаг тул энэ хуулийг шинэчлэн сайжруулах нь хувийн хэвшлийн хөгжилд нэн чухал асуудлуудын нэг гэдгийг анхааран үзэхийг хүсч байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

2026 оны 4-р сарын 27-ны өдөр

Холбоотой мэдээлэл
УРИАЛГА
2026/04/27
БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/04/07
“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/03/23
"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
2026/03/05
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ
2026/02/16
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО
2026/02/13
ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/02/09
Үндсэн цэс