"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА “УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА НЗД БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Танхимын мэдээ
  • “УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/03/23

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, Улаанбаатар бүс нутгийн санхүүгийн төв болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой Улаанбаатар хотын худалдааны танхимаас 3-р сарын 16-20нд “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” долоо хоногийг зарласан билээ.

Уг долоо хоногийн хүрээнд нийслэл хотод хэрэгжих боломжтой төсөл, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцох, бизнесийн түншлэл бий болгох зорилготой нийт таван арга хэмжээ зохион байгуулав.

Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Улаанбаатар түншлэл төв, Үндэсний ба Олон улсын Арилжааны Арбитр зэрэг байгууллагуудтай хамтрав.

-Тус долоо хоногийн өдөрлөгийн эхний өдөр нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулан, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хайж буй компаниудад нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн уулзалт

-Хоёр дахь буюу 3-р сарын 17-ны үдээс өмнө БНХАУ, үдээс хойш бусад гаадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөв;

-3-р сарын 19-нд Гадаад худалдааны сургалт;  

-Сүүлийн өдөр буюу 3-р сарын 20-нд санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтын боломжуудаа танилцуулж, санхүүгийн үйлчилгээнүүдийн мэдээлэл өгч, нэтворкин тогтоосон В2В уулзалт хийснээр “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоног өндөрлөлөө.

Эдгээр өдрүүдэд нийт 300 гаруй хүн хамрагдсанаас гадна Улаанбаатар хотын худалдааны танхим, “Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК ба  "Монгол дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхим" ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав. 

Мөн өдөрлөгийн үеэр 3-р сарын 16-нд “Агро сити” эдийн засгийн тусгай бүс, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, “Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК, “Налуу Ухаа” Эдийн засгийн тусгай бүс, Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК төслийн танилцуулгуудаа хүргэсэн бол, 3-р сарын 17-нд "Үндэсний ба олон улсын арилжааны арбитр", “Өмгөөллийн Цэц партнерс” ХХК, “Өмгөөллийн Номадикс Бизнес Лоу Фирм” ХХК , “Ариун адвокэйтс” ХХН, “Өмгөөллийн Жун мон гуо жи” ХХК, “Алисон энд Кейт Партнерс” ХХК-ийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн зочдод хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөн оролцлоо.

3-р сарын 20-нд Хаан банк, "Би Ай Би Дисковэри" ХХК, Улаанбаатар хөрөнгийн бирж, "Монэксалл" ХХК, Үйлдвэр технологийн эко паркийн төсөл танилцуулсан юм. 

-

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026/06/25
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
“ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026/06/23
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/06/17
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/09
ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/03
“УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/03
Үндсэн цэс